Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЭГЖИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


Төслийн нэр: “Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг барих” төсөл
Хэрэгжүүлэгч байгууллага: Эрүүл мэндийн яам Эрүүл мэндийн яам нь Монгол Улс, Европын сэргээн босголтын банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:
  1. Төслийн зохицуулагч
  2. Санхүүгийн ажилтан
  3. Худалдан авалтын ажилтан
  4. Барилгын инженер
  5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан
  6. Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан ажилтан
  7. Жолооч
Ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх үндсэн үүрэг, тавигдах шаардлага зэргийг https://moh.gov.mn/p/118  цахим хуудасны Төсөл хөтөлбөр, харьяа байгууллагын сул орон тооны зар цэсээр орж танилцана уу.
 
ӨРГӨДӨЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагаас өмнө (Монгол, Англи хэл дээр) дор дурдсан хаягаар имэйлээр, эсхүл биеэр авчирч өгнө.
  1. Тухайн ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter). Өргөдөл өгч буй ажлын байрны нэрийг тодорхой бичнэ.
  2. Товч намтар (CV).
  3. Боловсрол, мэргэжил, ур чадварыг нотлон харуулах диплом, гэрчилгээний хуулбар.
  4. Өмнөх ажил олгогчийн 2-с доошгүй тодорхойлолт (reference letter).
Эрүүл мэндийн яам
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Засгийн газрын VIII байр
Утас: 51-263820,
Цахим шуудангийн хаяг: sansarmaa@moh.gov.mn
 

Холбоотой мэдээ, мэдээлэл