Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Тусгай зөвшөөрөл


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

Эрхзүйн орчин:

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл ШИНЭЭР авах:

Бүрдүүлэх баримт бичиг:

Эрүүл мэндийн сайдын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн  А/100 дугаар тушаалд зааснаар бүрдүүлнэ. Тушаалыг энэ холбоосноос үзнэ үү ---> (Журам шинэчлэн батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/100 тоот тушаал)

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл СУНГУУЛАХ, ХАЯГИЙН ӨӨРЧЛӨЛТ хийх:

Бүрдүүлэх баримт бичиг:

Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/383 дугаар тушаалд зааснаар дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.  Тушаалыг энэ холбоосноос үзнэ үү ---> (Журам шинэчлэн батлах, тушаалд өөрчлөлт оруулах тухай Эрүүл мэндийн сайдын А/383 дугаар тушаал.)

Үүнд: 

  1. Зөвшөөрөл сунгуулахыг хүссэн өргөдөл, албан бичиг (Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага);
  2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ (Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага);
  3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага);
  4. Эрхлэх үйл ажиллагааны төрөлд хамаарах техникийн зохицуулалт, стандартын дагуу мэргэжлийн ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээлэл (Эрүүл мэндийн сайдын 2023 оны 100-р тушаалд зааснаар) (Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага);
  5. Мэргэжлийн ажилтан тус бүрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, сүүлийн 3 жилээр, (НД-7, НД-8 дугаар маягтаар) (Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага);
  6. Аж ахуйн нэгж, байгууллагын татвар төлөлтийн тодорхойлолт (Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага);
  7. Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар батлагдсан хүний нөөц болон үйл ажиллагааны тайлан (сүүлийн 3 жил)-г гаргасан талаарх Эрүүл мэндийн хөгжлийн төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дүгнэлт (Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны А/198, 2018 оны А/156 дугаар тушаалаар батлагдсан ЭМТ-101-103, ЭМТ 201-203, ЭМТ 401-402, ЭМТ-501 болон A-ЭМТ-6 маягтаар хүний нөөц болон үйл ажиллагааны тайлан);
  8. Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез импортлох, ханган нийлүүлэх байгууллагын сүүлийн 3 жилийн импорт, экспортын мэдээлэл (Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага);
  9. Тусгай зөвшөөрөл олгосон хугацаанд тухайн байгууллагын үйл ажиллагаанд явцын хяналт шалгалт хийсэн дүгнэлт (Салбарын хяналтын газар эсхүл Боловсрол, шинжлэх ухааны яамны Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар) (Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага);
  10. Засгийн газрын тогтоолоор “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт”-д багтсан эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн технологи нь (програм хангамж, цахим систем, сервер..,) кибер аюулгүй байдлыг хангасан талаарх Тагнуулын байгууллагаас гаргасан дүгнэлт, холбогдох байгууллагын зөвшөөрөл, төлөвлөгөөнд тусгагдсан бол (Засгийн газрын 2022 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан "Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт"-ын 59-118 дугаарт бичигдсэн байгууллагууд нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заасан  дүгнэлт);
  11. Зөвшөөрөл гарсаны дараа улсын тэмдэгтийн хураамжийг дараах холбоосоор орж төлөх (https://itax.mta.mn/home/receiptCreate ба хүлээн авагч байгууллагыг сонгохдоо Аймаг/дүүрэг цэснээс 25-Сүхбаатар дүүрэг сонгох, Сум/(хороо) цэснээс 2598 – Дүүргийн төвлөрсөн цонхыг сонгож, хүлээн авагч байгууллагаас Эрүүл мэндийн яамыг сонгож хураамжийг төлнө.

Хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түрээсийн ажлын байр бол гэрээний хуулбар, ажлын байранд үнэлгээ хийсэн шинжээчийн үнэлгээ, дүгнэлт;

Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнд орсон өөрчлөлтийг бүртгэх бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, албан хүсэлт;

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн, гээсэн тохиолдолд нөхөн олгохдоо олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласныг нотлох баримт бичиг, албан хүсэлт;

  • Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажилллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлээр мэдээлэл, тодруулга авах бол: ЭМЯ-51-263757;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар-51-260296;
  • Нийслэлийн эрүүл мэндийн газар-77990101 (1) дугаарын утсанд холбогдоно уу.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой шинэ мэдээлэл