Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго
2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 07 дугаар тогтоол
Засгийн газрын 2025 оны 06 дугаар
сарын 25-ны өдрийн 07 дугаар
тогтоолын 16 дугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН
БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Оршил
Эрүүл мэндийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Монгол Улсын Засгийн газар (цаашид “Засгийн газар” гэх) болон Эрүүл мэндийн сайд (цаашид “сайд” гэх)-ын эрхлэх асуудлын хүрээнд салбарын хөгжлийн бодлого, стратегийг оновчтой тодорхойлох, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, батлуулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохицуулах, бодлогын удирдамжаар хангах, түүнд нийцсэн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үр ашигтай зарцуулах, хэрэгжилтэд дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлж үр дүнд нь үнэлгээ өгч, дүгнэлт зөвлөмж гаргах, эдгээр үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүргийг тодорхойлоход оршино.
1.2.Үндэслэл
Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 1996 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлтийн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг доор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
- Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Хууль тогтоомжийн тухай хууль;
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;
-Захиргааны ерөнхий хууль;
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Хөдөлмөрийн тухай хууль;
-Эрүүл мэндийн тухай хууль;
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль;
-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль;
-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль;
-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого;
-Холбогдох бусад хууль тогтоомж.
1.4.Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад бодлого, төлөвлөлт, хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, өмнө хэрэгжсэн хөтөлбөрүүдийн ололт, сургамжид үндэслэн оролцооны аргыг ашиглалаа. Мөн салбарын тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратеги, үйл ажиллагааны зорилтуудыг харгалзан онол, арга зүй, олон улсын туршлага зэрэг бүтцийн нэгжийн чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.
1.5.Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Яам нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд бодлого, стратеги, хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газрын танхимд салбарын асуудлаар зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн бүх талын дэмжлэг үзүүлнэ. Эрүүл мэндийн сайдын эрхлэх хүрээний аливаа асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой зохицуулалтаар удирдана.
1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн хэрэглэгч
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үйлчлүүлэгч бөгөөд нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтойг харгалзан хэрэгцээний эх үүсвэрт дараах үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг хамруулав.
1.7.Стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн хэрэглэгч
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги болон төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр.Үйл ажиллагааны стратеги
2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт чанартай, аюулгүй, хүртээмжтэй хүргэж, амьдралын чанарыг сайжруулан, хүн амын дундаж наслалтыг уртасгахад чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохицуулахад оршино.
2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь үйл ажиллагааны доор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1.эрүүл мэндийн бодлого, хөтөлбөр, стратеги төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
2.2.2.эрүүл мэндийн бодлого, хөтөлбөр, стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх салбарын оновчтой, чадварлаг бүтцийг бүрдүүлж, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих;
2.2.3.нээлттэй, ил тод, шуурхай үйлчилгээ үзүүлэх.
2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго
Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь хүртээмжтэй, чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт хүргэж, амьдралын чанарыг нь сайжруулснаар хүн амын дундаж наслалтыг уртасгахад оршино.
2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны доор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1.төрийн захиргааны удирдлагын манлайллыг хэрэгжүүлж, хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, яамны бүтцийн нэгжүүдийн болон эрүүл мэндийн байгууллагууд, бусад байгууллагуудтай харилцах уялдаа холбоог хангах, сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
2.4.2.эрүүл мэндийн салбарын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, стратегийг шинжлэх ухааны судалгаа, нотолгоо, зөвлөмжид тулгуурлан бодитойгоор төлөвлөх, эрүүл мэндийн хүний нөөцийг хөгжүүлэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд инноваци, технологийг нэвтрүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэхтэй холбоотой бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах, эрүүл мэндийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах;
2.4.3.эрүүл мэндийн салбарын төсөв, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, санхүүгийн нэгдсэн төлөвлөлт, шаардлагатай тооцоо судалгаа хийх, санхүүжилт, хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахтай холбоотой хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах;
2.4.4.эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй авах, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх, иргэд эх орондоо эмчилгээ, оношилгоо хийлгэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, орчин үеийн анагаах ухааныг уламжлалт анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх, уламжлалт анагаах ухаан, сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, чанартай, боломжийн үнэтэй, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, үүнд тавих хяналтыг сайжруулахтай холбоотой хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах;
2.4.5 нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эрт илрүүлэх арга хэмжээтэй холбоотой хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах;
2.4.6.эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, даатгалын өгөөжийг нэмэгдүүлэх, даатгалын санхүүжилтийн үр ашгийг сайжруулахтай холбоотой хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах;
2.4.7.салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт болон сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж өгөх, хэрэгжилтийг хангуулах, эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд чиг үүргийн хяналт шалгалт хийх, чанар, аюулгүй байдал, эрсдэлийн түвшинг тогтоох, бууруулах арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах.
2.5.Үйл ажиллагааны зорилт
2.5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1.төрийн захиргааны албыг шуурхай удирдан, яамны дотоод ажлыг хариуцан зохион байгуулах;
2.5.1.2.салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохицуулалтаар хангах;
2.5.1.3.яамны хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааны бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг хангах;
2.5.1.4.хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.1.5.харьяа эрүүл мэндийн байгууллагын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулах, байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах;
2.5.1.6.төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
2.5.1.7.яамны албан хаагчдын болон харьяа байгууллагын удирдах ажилтны хөдөлмөрийн харилцааг зохицуулах.
2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1.эрүүл мэндийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг нэгдсэн арга зүйгээр хангах;
2.5.2.2.салбарын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн төлөвлөлт боловсруулах, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах;
2.5.2.3.эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн хамгааллын бодлогыг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх;
2.5.2.4.салбарын удирдлагын мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, мэдээллийн чанарыг сайжруулах бодлогыг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, шийдвэр гаргагч нарыг эрүүл мэндийн мэдээ, мэдээллээр хангах үйл ажиллагаа болон судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах;
2.5.2.5.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх дэвшилтэт инноваци, технологи, цахим эрүүл мэндийн бодлогыг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах;
2.5.2.6.төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах;
2.5.2.7.салбарын эрх зүйн орчны дүн шинжилгээ хийх, салбарын хууль, тогтоомжийн уялдааг хангах, хуулийн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах.
2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1.эрүүл мэндийн эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах, цалин хөлсний бодлогын хэрэгжилтийг хангах, зохицуулах;
2.5.3.2.төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсвийг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах;
2.5.3.3.төсвийн ерөнхийлөн захирагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, тайлагнах;
2.5.3.4.эрүүл мэндийг дэмжих сан, гадаадын зээл, тусламжийн төсвийг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.3.5.төсвийн ерөнхийлөн захирагчийн төрийн сангийн төлбөр тооцоог хийх, нягтлан бодох бүртгэлийн хэвийн үйл ажиллагааг хариуцах;
2.5.3.6.салбарын хэмжээнд шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;
2.5.3.7.салбарын үндэсний тооцоолол хийх;
2.5.3.8.яамны аппаратын санхүүгийн үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах.
2.5.4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1.эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.4.2.уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, зохицуулах;
2.5.4.3.сувилахуйн тусламж, үйлчилгээний хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, зохицуулах;
2.5.4.4.эм, эмнэлгийн хэрэгслийн бодлого боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, зохицуулах;
2.5.4.5.эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн зааврыг боловсруулах, хэрэгжилтийг хангах, зохицуулах;
2.5.4.6.эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.4.7.эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хүний эрх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан болон хүүхдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;
2.5.4.8.эмнэлгийн тусламж, үйлчилгээнд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, тайлагнах;
2.5.4.9.эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр салбар болон шатлал хоорондын хамтын ажиллагааг хангах, зохицуулах.
2.5.5.Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1.нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.5.2.гамшиг, олныг хамарсан өвчлөл, онцгой байдлын үед нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хариу арга хэмжээ авах, эрсдэлийн үеийн харилцаа холбоог удирдах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
2.5.5.3.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, зааврыг боловсруулах, хэрэгжилтийг хангах, зохицуулах;
2.5.5.4.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүний эрх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан болон хүүхдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;
2.5.5.5.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, тайлагнах;
2.5.5.6.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдааг хангах, зохицуулах.
2.5.6.Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1.эрүүл мэндийн даатгалын бодлого боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах;
2.5.6.2.эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багц тодорхойлох, хэрэгжилтийг хангах, зохицуулах;
2.5.6.3.эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн аргыг тодорхойлох, өртгийг тооцох, холбогдох дүрэм, журам боловсруулах, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн, үр ашгийг тооцох;
2.5.6.4.эрүүл мэндийн даатгалын бодлогын үр нөлөөний үнэлгээ хийх, хяналт тавих;
2.5.6.5.эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, ажлын албанд мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх.
2.5.7.Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1.сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал боловсруулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах;
2.5.7.2.хууль тогтоомж, салбарын бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, арга хэмжээ, зээл, тусламжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үр дүн, үр нөлөөний үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах;
2.5.7.3.сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх;
2.5.7.4.сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагад хяналт шалгалт хийх аргачлал боловсруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг мөрдүүлэх;
2.5.7.5.сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага болон бусад байгууллагад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг гүйцэтгэх, салбарын эрсдэлийн удирдлагыг нэгдсэн зохион байгуулалт, зохицуулалтаар хангах;
2.5.7.6.эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх, нэгдсэн бүртгэл, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах зохицуулах.
2.6.Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны стратегийг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг доор дурдсанаар тодорхойлж байна.
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратегийн загвар
Эрхэм зорилго
Стратегийн зорилт
Үйл ажиллагааны зорилт
- төрийн захиргааны албыг шуурхай удирдан, яамны дотоод ажлыг хариуцан зохион байгуулах;
- салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохицуулалтаар хангах;
- яамны хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааны бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг хангах;
- хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх
- харьяа эрүүл мэндийн байгууллагын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулах, байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах;
- төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
- яамны албан хаагчдын болон харьяа байгууллагын удирдах ажилтны хөдөлмөрийн харилцааг зохицуулах.
Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хэрэгжүүлж, хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, яамны бүтцийн нэгжүүдийн болон эрүүл мэндийн байгууллагууд, бусад байгууллагуудтай харилцах уялдаа холбоог хангах, сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
Хүртээмжтэй, чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт хүргэж, амьдралын чанарыг нь сайжруулснаар хүн амын дундаж наслалтыг уртасгахад оршино.
- эрүүл мэндийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг нэгдсэн арга зүйгээр хангах;
- салбарын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн төлөвлөлт боловсруулах, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах;
- эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн хамгааллын бодлогыг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх;
- салбарын удирдлагын мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, мэдээллийн чанарыг сайжруулах , шийдвэр гаргагч нарыг эрүүл мэндийн мэдээ, мэдээллээр хангах үйл ажиллагаа болон судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах;
- эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх дэвшилтэт инноваци, технологи, цахим эрүүл мэндийн ;
- төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ;
- салбарын эрх зүйн орчны дүн шинжилгээ хийх, салбарын хууль, тогтоомжийн уялдааг хангах, хуулийн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах.
Эрүүл мэндийн салбарын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, стратегийг шинжлэх ухааны судалгаа, нотолгоо, зөвлөмжид тулгуурлан бодитойгоор төлөвлөх, эрүүл мэндийн хүний нөөцийг хөгжүүлэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд инноваци, технологийг нэвтрүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэхтэй холбоотой бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах, эрүүл мэндийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах;
- эрүүл мэндийн эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах, цалин хөлсний бодлогын хэрэгжилтийг хангах, зохицуулах;
- төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсвийг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах;
- төсвийн ерөнхийлөн захирагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, тайлагнах;
- эрүүл мэндийг дэмжих сан, гадаадын зээл, тусламжийн төсвийг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах;
- төсвийн ерөнхийлөн захирагчийн төрийн сангийн төлбөр тооцоог хийх, нягтлан бодох бүртгэлийн хэвийн үйл ажиллагааг хариуцах;
- салбарын хэмжээнд шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;
- салбарын үндэсний тооцоолол хийх;
- яамны аппаратын санхүүгийн үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах.
Эрүүл мэндийн салбарын төсөв, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, санхүүгийн нэгдсэн төлөвлөлт, шаардлагатай тооцоо судалгаа хийх, санхүүжилт, хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахтай холбоотой хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах;
Хүртээмжтэй, чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт хүргэж, амьдралын чанарыг нь сайжруулснаар хүн амын дундаж наслалтыг уртасгахад оршино.
- эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах;
- уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, зохицуулах;
- сувилахуйн тусламж, үйлчилгээний хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, зохицуулах;
- эм, эмнэлгийн хэрэгслийн бодлого ;
- эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн зааврыг боловсруулах, хэрэгжилтийг хангах, зохицуулах;
- эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах;
- эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хүний эрх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан болон хүүхдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;
- эмнэлгийн тусламж, үйлчилгээнд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, тайлагнах;
- эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр салбар болон шатлал хоорондын хамтын ажиллагааг хангах, зохицуулах.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй авах, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх, иргэд эх орондоо эмчилгээ, оношилгоо хийлгэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, орчин үеийн анагаах ухааныг уламжлалт анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх, уламжлалт анагаах ухаан, сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, чанартай, боломжийн үнэтэй, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, үүнд тавих хяналтыг сайжруулахтай холбоотой хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах;
- нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах;
- гамшиг, олныг хамарсан өвчлөл, онцгой байдлын үед нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хариу арга хэмжээ авах, эрсдэлийн үеийн харилцаа холбоог удирдах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
- нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, зааврыг боловсруулах, хэрэгжилтийг хангах, зохицуулах;
- нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүний эрх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан болон хүүхдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;
- нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, тайлагнах;
- нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдааг хангах, зохицуулах.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эрт илрүүлэх арга хэмжээтэй холбоотой хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах;
- эрүүл мэндийн даатгалын бодлого боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах;
- эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багц тодорхойлох, хэрэгжилтийг хангах, зохицуулах;
- эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн аргыг тодорхойлох, өртгийг тооцох, холбогдох дүрэм, журам боловсруулах, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн, үр ашгийг тооцох;
- эрүүл мэндийн даатгалын бодлогын үр нөлөөний үнэлгээ хийх, хяналт тавих;
- эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, ажлын албанд мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх.
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, даатгалын өгөөжийг нэмэгдүүлэх, даатгалын санхүүжилтийн үр ашгийг сайжруулахтай холбоотой хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах
Бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт болон сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж өгөх, хэрэгжилтийг хангуулах, эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд чиг үүргийн хяналт шалгалт хийх, чанар, аюулгүй байдал, эрсдэлийн түвшинг тогтоох, бууруулах арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах
- сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал боловсруулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах;
- хууль тогтоомж, салбарын бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, арга хэмжээ, зээл, тусламжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үр дүн, үр нөлөөний үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах;
- сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх;
- сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагад хяналт шалгалт хийх аргачлал боловсруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг мөрдүүлэх;
- сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага болон бусад байгууллагад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг гүйцэтгэх, салбарын эрсдэлийн удирдлагыг нэгдсэн зохион байгуулалт, зохицуулалтаар хангах;
- эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх, нэгдсэн бүртгэл, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах зохицуулах.
Гурав.Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,
зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн
үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:
3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны бүтэц, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим;
3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6.мэргэшсэн байх зарчим (тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);
3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дараах тогтолцооны ерөнхий загварыг санал болгож байна:
.png)
3.3.Зохион байгуулалтын бүтэц
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварт дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд дараах үндсэн үүрэг, чиг үүрэгтэй:
3.3.1.Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:
Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны болон яамны хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, хэрэгжилтийг зохицуулах, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, яамны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, тайлагнах, яамны албан хаагчдын нийгмийн хамгааллын болон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, эрх зүйн зөвлөгөө үзүүлэх, яамны нэгжүүдийн үйл ажиллагааны уялдааг хангах, ажилтнуудын ажиллах тав тухтай орчин бүрдүүлэх, авлигын эсрэг болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн давхардал хийдлийг хянах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.
3.3.2.Бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:
Тус нэгж нь стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг нэгдсэн арга зүйгээр хангах, салбарын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн хамгааллын бодлогыг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлж шийдвэр гаргагч нарыг эрүүл мэндийн мэдээ, мэдээллээр хангах үйл ажиллагааг зохицуулах, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх дэвшилтэт инноваци, технологи, цахим эрүүл мэндийн бодлогыг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, эрүүл мэндийн тогтолцооны бүтэц зохион байгуулалтыг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулан тогтоох, салбарын эрх зүйн орчны дүн шинжилгээ хийх, хууль, тогтоомжийн уялдааг хангах, хуулийн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд салбарын хүний нөөцийн хөгжлийн нэгж, эрүүл мэндийн инноваци, технологи, цахим хөгжлийн нэгж ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.
3.3.3.Санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:
Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах, цалин хөлсний бодлогын хэрэгжилтийг хангах, зохицуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсвийг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, төсвийн ерөнхийлөн захирагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, тайлагнах, эрүүл мэндийг дэмжих сан, гадаадын зээл, тусламжийн төсвийг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төрийн сангийн төлбөр тооцоог хийх, нягтлан бодох бүртгэлийн хэвийн үйл ажиллагааг хариуцах, салбарын хэмжээнд шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, салбарын үндэсний тооцоолол хийх, яамны аппаратын санхүүгийн үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.
3.3.4.Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:
Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд хүн амд хүртээмжтэй, чанартай, аюулгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах, гамшиг, олныг хамарсан өвчлөл, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уламжлалт эмийн фармакопей боловсруулж мөрдүүлэх, уламжлалт эмийн үйлдвэрүүдэд эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх, эмийн үйлдвэрийн стандартыг боловсруулах, уламжлалт эмийг экспортод гаргах бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах, зохицуулах, сувилахуйн тусламж, үйлчилгээний хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, зохицуулах, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн зааврыг боловсруулах үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хүний эрх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан болон хүүхдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, тайлагнах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр салбар болон шатлал хоорондын хамтын ажиллагааг хангах, зохицуулах, гадаад оронд тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийн эмчилгээний асуудлыг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд уламжлалт анагаах ухааны нэгж, сувилахуйн тусламж, үйлчилгээний нэгж ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.
3.3.5.Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:
Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, зааврыг боловсруулах, хэрэгжилтийг хангах, зохицуулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүний эрх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан болон хүүхдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, Олон Улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах, гамшиг, олныг хамарсан өвчлөл, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, тандах, бэлэн байдлыг хангах, эрсдэлийн үеийн мэдээ, мэдээлэл, харилцаа холбоо, хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн арга хэмжээг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.
3.3.6.Эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:
Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн даатгалын бодлого боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багц тодорхойлох, хэрэгжилтийг хангах, зохицуулах, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн өртөг тооцох, холбогдох дүрэм, журам боловсруулах, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн, үр ашгийн судалгаа хийх, эрүүл мэндийн даатгалын бодлогын үр нөлөөний үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, ажлын албанд мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.
3.3.7.Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:
Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, хяналт шалгалт, үнэлгээ хийх аргачлал боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах, хууль тогтоомж, салбарын бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, арга хэмжээ, зээл, тусламжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үр дүн, үр нөлөөний үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага болон бусад байгууллагад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг гүйцэтгэх, салбарын эрсдэлийн удирдлагыг нэгдсэн зохион байгуулалт, зохицуулалтаар хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх, нэгдсэн бүртгэл, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.
---о0о---