Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЦАХИМЖИЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ ҮҮСЭЭД БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж эрүүл мэндийн салбарт хийж буй цахимжилт анхан шатны байгууллагуудад хэрхэн хэрэгжиж, ямар бэрхшээл тулгарч буйтай танилцав. Мөн улаанбурхан өвчний вакцинжуулалтын цахим бүртгэл, мэдээлэлжүүлэлт, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, хавдрын нэгдсэн цахим мэдээлэл, бүртгэлийн явцыг үүсгэхэд хэрхэн хүндрэл учирч буйтай газар дээр танилцаж, сайжруулах зарим зүйлсийг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болголоо.

Энэхүү ажлыг үр дүнтэй, хүндрэлгүй, хурдан шуурхай хийж гүйцэтгэхэд шаардлагатай зүйлсээр хангах, мэдээлэл солилцох, одоо үүсээд буй асуудалд шийдэл гаргахад ЭМЯ, ЭМХТ, ЭМДЕГ, бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ДЭМБ-аас умайн хүзүүний эрт илрүүлгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүрэгт ХПВ-ийн түргэвчилсэн оношлуурыг шийдвэрлэсэн юм. Үүний хүрээнд Хан-Уул дүүрэгт ХПВ-ийг үүсгэх 14 хэв шинжийг түргэвчилсэн оношлуураар 30, 35, 40,45 насны эмэгтэйчүүдийг авч үзэхэд 2462 эмэгтэй хамрагдаж 128 эерэг буюу сэжигтэй тохиолдол илэрчээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл