Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Яамны зохион байгуулалтын бүтэц

Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварт дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд дараах үндсэн үүрэг, чиг үүрэгтэй:

      Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны болон яамны хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж,  хэрэгжилтийг зохицуулах, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, яамны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, тайлагнах, яамны албан хаагчдын нийгмийн хамгааллын болон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, эрх зүйн зөвлөгөө үзүүлэх, яамны нэгжүүдийн үйл ажиллагааны уялдааг хангах, ажилтнуудын ажиллах тав тухтай орчин бүрдүүлэх, авлигын эсрэг болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн давхардал хийдлийг хянах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.

      Бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Тус нэгж нь стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг нэгдсэн арга зүйгээр хангах, салбарын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн хамгааллын бодлогыг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлж шийдвэр гаргагч нарыг эрүүл мэндийн мэдээ, мэдээллээр хангах үйл ажиллагааг зохицуулах, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх дэвшилтэт инноваци, технологи, цахим эрүүл мэндийн бодлогыг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, эрүүл мэндийн тогтолцооны бүтэц зохион байгуулалтыг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулан тогтоох, салбарын эрх зүйн орчны дүн шинжилгээ хийх, хууль, тогтоомжийн уялдааг хангах, хуулийн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд салбарын хүний нөөцийн хөгжлийн нэгж, эрүүл мэндийн инноваци, технологи, цахим  хөгжлийн нэгж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.

      Санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын  хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах, цалин хөлсний бодлогын хэрэгжилтийг хангах, зохицуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсвийг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, төсвийн ерөнхийлөн захирагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, тайлагнах, эрүүл мэндийг дэмжих сан, гадаадын зээл, тусламжийн төсвийг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төрийн сангийн төлбөр тооцоог хийх, нягтлан бодох бүртгэлийн хэвийн үйл ажиллагааг хариуцах, салбарын хэмжээнд шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, салбарын үндэсний тооцоолол хийх, яамны аппаратын санхүүгийн үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.

      Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд хүн амд хүртээмжтэй, чанартай, аюулгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах, гамшиг, олныг хамарсан өвчлөл, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уламжлалт эмийн фармакопей боловсруулж мөрдүүлэх, уламжлалт эмийн үйлдвэрүүдэд эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх, эмийн үйлдвэрийн стандартыг боловсруулах, уламжлалт эмийг экспортод гаргах бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах, зохицуулах, сувилахуйн тусламж, үйлчилгээний хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, зохицуулах, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн зааврыг боловсруулах үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хүний эрх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан болон хүүхдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, тайлагнах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр салбар болон шатлал хоорондын хамтын ажиллагааг хангах, зохицуулах, гадаад оронд тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийн эмчилгээний асуудлыг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд уламжлалт анагаах ухааны нэгж, сувилахуйн тусламж, үйлчилгээний нэгж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.

      Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, зааврыг боловсруулах, хэрэгжилтийг хангах, зохицуулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүний эрх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан болон хүүхдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, Олон Улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах, гамшиг, олныг хамарсан өвчлөл, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, тандах, бэлэн байдлыг хангах, эрсдэлийн үеийн мэдээ, мэдээлэл, харилцаа холбоо, хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн арга хэмжээг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.

      Эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн даатгалын бодлого боловсруулах, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бодлогын нэгдсэн арга зүйгээр хангах, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багц тодорхойлох, хэрэгжилтийг хангах, зохицуулах, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн өртөг тооцох, холбогдох дүрэм, журам боловсруулах, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн, үр ашгийн судалгаа хийх, эрүүл мэндийн даатгалын бодлогын үр нөлөөний үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, ажлын албанд мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.

      Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, хяналт шалгалт, үнэлгээ хийх аргачлал боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах, хууль тогтоомж, салбарын бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, арга хэмжээ, зээл, тусламжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үр дүн, үр нөлөөний үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага болон бусад байгууллагад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг гүйцэтгэх, салбарын эрсдэлийн удирдлагыг нэгдсэн зохион байгуулалт, зохицуулалтаар хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх, нэгдсэн бүртгэл, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.