БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ДҮРЭМ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГА
Д/д |
Эрүүл мэндийн байгууллагын нэр |
Үйл ажиллагааны чиглэл |
Байгууллагын дүрэм, бүтэц баталсан шийдвэрийн огноо, дугаар |
|
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар |
Эрүүл мэндийн даатгалын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, даатгалын үйлчилгээг тасралтгүй, шуурхай зохион байгуулах, Монгол Улсын иргэн бүрийг даатгалд хамруулж, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг өмчийн бүх хэрлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас худалдан авах үүрэг, хариуцлагыг даатгуулагчийн өмнө хүлээх |
|
|
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар |
Эмчилгээ, оношилгооны өндөр идэвхитэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаж, эмийн зохицуулалтын үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх |
|
|
Эрүүл мэндийн хөгжлийн төв |
Эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого, хууль эрх зүйн баримт бичиг, стандарт, удирдамжийг боловсруулахад шаардлагатай судалгаа хийх, шийдвэр гаргагчдыг нотолгоо, статистик тоо мэдээллээр хангах, эмнэлгийн мэргэжилтний хөгжил, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэл, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа болон амбулаторын үзлэгийн цаг товлох үйлчилгээг үндэсний хэмжээнд зохицуулж, холбогдох хууль, тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх |
|
|
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв |
Хүн амын эрүүл мэндийн байдал, өвчлөлд хүргэх эрсдэлт хүчин зүйлс, өвчнийг үүсгэж буй шалтгаан, үр дагаврыг судлах, тандах, үнэлэх, хянах, хариу арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, биотехнологи, инновацийг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аливаа зүйлд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих |
Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/171 дүгээр тушаал
|
|
Улсын нэгдүгээр төв эмнэлэг |
Улсын хэмжээнд эмнэл зүйн төрөлжсөн мэргэжлийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах, мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх, стандарт удирдамж боловсруулах, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх |
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэг |
Улсын хэмжээнд дүрс оношилгоо, цөмийн оношилгоо, эмчилгээ, лаборатори, дурангийн оношилгоо, эмчилгээ, дурангийн мэс засал, хавдрын эмчилгээний төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах, үйлчлэх хүрээний хүн амд төрөлжсөн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх |
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг |
Улсын хэмжээнд зүрх судасны эмгэг, зүрхний мэс засал, мэдрэл судлалын эмгэг, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах, мэргэжлийн дүгнэлт гаргах |
|
|
Халдварт өвчин судлалын үндэсний төв |
Олон Улсын Эрүүл Мэндийн дүрмийн зохицуулагч байгууллагын үүргийг гүйцэтгэн, эрүүл мэндийг дэмжих замаар хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, хамгаалах, халдварт өвчний тандалт судалгаа, оношилгоо эмчилгээний талаар бодлогын бичиг баримтыг боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийх, томуу, томуу төст өвчин, улаанбурхан, сүрьеэ, ДОХ/БЗДХ, нян судлалын лабораториудын чиглэлээр лавлагаа төвийн үүргийг гүйцэтгэх |
|
|
Хавдар судлалын үндэсний төв |
Улсын хэмжээнд хавдар судлалын чиглэлээр лавлагаа шатлалын эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, тухайн чиглэлээр бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах |
|
|
Гэмтэл согог судлалын үндэсний төв |
Монгол Улсын хэмжээнд гэмтэл, согог судлалын мэргэшсэн тусламж, үйлчилгээг үзүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий лавлагаа төв |
|
|
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв |
Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг үзүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий лавлагаа төв |
|
|
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв |
Улсын хэмжээнд эх, эмэгтэйчүүд, ураг, нярай, хүүхдэд төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах, мэргэжлийн дүгнэлт гаргах |
|
|
Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв –II |
Улсын хэмжээнд эх, эмэгтэйчүүд, ураг, нярай, хүүхдэд төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах, мэргэжлийн дүгнэлт гаргах |
|
|
Арьсны өвчин судлалын үндэсний төв |
Арьс, харшлын өвчин, эмчилгээний гоо засал, арьсны мэс заслын чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн өмнөх болон дараах сургалтыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, |
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 07/20 дугаар тогтоол |
|
Хүүхдийн төв сувилал |
Гурав хүртэлх насны хүүхэд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж, энэ чиглэлээр иргэд, эцэг, эхчүүд болон бусад байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, судалгаа эрхлэх, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чиглэлээр дүгнэлт гаргах |
|
|
Өргөө амаржих газар |
Эх барих, эмэгтэйчүүд, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, дотоод шүүрэл, эх барих, эмэгтэйчүүдийн эмгэгийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах, тасралтгүй сургалтыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх |
|
|
Хүрээ амаржих газар |
Эх барих, эмэгтэйчүүд, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, эрсдэлтэй жирэмсний хяналтын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах, тасралтгүй сургалтыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх |
|
|
Амгалан амаржих газар |
Эх барих, эмэгтэйчүүд, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, эмэгтэйчүүдийн хавдрын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах, тасралтгүй сургалтыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх |
|
|
Зоонозын өвчин судлалын үндэсний төв |
Зоонозын өвчнийг тандах, хянах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг судалгаа, нотолгоонд тулгуурлан улсын хэмжээнд зохион байгуулах, халдварын эрсдэлийг бууруулах, хүн амыг өвчлөл, эндэгдлээс урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүрэг бүхий тусгай мэргэжлийн үндэсний төв |
|
|
Эмгэг судлалын үндэсний төв |
Улсын хэмжээнд эмгэг судлалын үндсэн мэргэшлээр лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх |
Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/294 дүгээр тушаал
|
|
Цус сэлбэлт судлалын үндэсний төв |
Улсын хэмжээнд цусны донор элсүүлэлт, цус авах, цус, цусан бүтээгдэхүүний шинжилгээ, үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдал, цусны сонор сэрэмжийн тогтолцоо, цус сэлбэлт, судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, стандарт заавар, арга зүйн зөвлөмж боловсруулах, мэргэжлийн дүгнэлт гаргах, цус сэлбэлтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургах, судалгаа шинжилгээний ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах |
|
|
Геронтологийн үндэсний төв |
Улсын хэмжээнд насжилт судлал, настны эмгэг судлалын мэргэжлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх |
|
|
Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв |
Хүн амд эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэшлийн оношлогоо, эмчилгээний лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт судалгаа явуулах эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага |
|
|
Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв |
Хүн амд эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэшлийн оношлогоо, эмчилгээний лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт судалгаа явуулах эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага |
|
|
Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв |
Хүн амд эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэшлийн оношлогоо, эмчилгээний лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт судалгаа явуулах эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага |
|
|
Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв |
Хүн амд эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэшлийн оношлогоо, эмчилгээний лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт судалгаа явуулах эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага |
|
|
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв |
Хүн амд эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэшлийн оношлогоо, эмчилгээний лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт судалгаа явуулах эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага |