Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДУТУУ ТӨРӨЛТИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА


Монгол Улсын Засгийн газар нярайн эндэгдлийг бууруулах зорилт тавин, 2030 он гэхэд 1000 амьд төрөлтөд 5.5, 2050 он гэхэд 2.3 хүртэл бууруулах стратегийг хэрэгжүүлж байна. Энэ зорилтын хүрээнд нотолгоонд суурилсан бодлого, гадаад дотоод хамтын ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч, нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах зорилгоор “Тархи хөргөөх эмчилгээг нутагшуулах”, “Нярайн уушгины гипертензийн оношилгоо эмчилгээг нутагшуулах”, “Нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах”, “Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах” зэргээр үндэсний мэргэжлийн багуудыг байгуулж шаардлагатай хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч 200 гаруй эмч, сувилагчдыг олон улсын түвшний сургалтад хамруулаад байна.
Өнөөдрийн “Дутуу төрөлт, сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага” сэдэвт олон улсын сургалт, семинарын гол зорилго нь энэ чиглэлээр судлагдсан сайн туршлагыг нутагшуулахад оршиж байгаа юм. Сургалтын үеэр дутуу төрөлтийг бууруулж урьдчилан сэргийлэхэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, жирэмслэхэд бэлдэх тусламжийг сайжруулах, ургийн пренатал оношилгоог сайжруулах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд онцоллоо.
Энэхүү арга хэмжээнд ДЭМБ, Ази, Номхон далайн Перинатологийн Нийгэмлэгүүдийн Холбоо, Монголын перинатологи нийгэмлэг болон хамтран ажиллагч байгууллагууд, 21 аймгийн эх нярайн эмч нар оролцож байна. Сургалт гурван өдөр зохион байгуулагдах бөгөөд маргааш “Дутуу нярайн оновчтой менежмент Имж эх асаргаа” сэдвээр өргөн хүрээний мэдээлэл солилцох арга хэмжээ зохион байгуулагдана.

Холбоотой мэдээ, мэдээлэл