Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх


Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2024 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/273 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тус яамнаас зохион байгуулдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоол үзэх, 

Эрүүл мэндийн сайдын 2024 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/273 дугаар тушаал үзэх

Бүрдүүлэх материалын жагсаалт

Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэн эмчилгээний сүүлийн өдрөөс хойш 3 сарын дотор санхүүгийн дэмжлэг хүссэн хүсэлтээ, дараах нотлох баримтын хамт бүрдүүлэн ирнэ. Үүнд:

  1. Иргэний өөрийн болон асран хамгаалагч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өргөдөл (өвчний товч түүх, нийт зарцуулсан мөнгөн дүн, сүүлийн эмчилгээ хийлгэсэн огноо, өөрийн дансны дугаар, холбогдох 2 утасны дугаар);
  2. Иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар (лавлагаа байж болно);
  3. Оршин суугаа нутаг дэвсгэрийн өрх эсхүл сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт;
  4. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр гадаад улсад эмчлүүлэх шаардлагатайг эмчлүүлэхээс өмнө тодорхойлсон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэлийг эх хувиар өгнө. Дараах төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс дүгнэлтийг авсан байна. Үүнд:
    • Улсын нэгдүгээр төв эмнэлэг
    • Улсын хоёрдугаар төв эмнэлэг
    • Улсын гуравдугаар төв эмнэлэг
    • Хавдар судлалын үндэсний төв
    • Гэмтэл согог судлалын үндэсний төв
    • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
  5. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд явж буй иргэдийн хувьд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас авсан тодорхойлолт;
  6. Төрийн албан хаагчдын хувьд ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт;
  7. Насанд хүрэгчид нь сүүлийн 5-аас доошгүй жил эрүүл мэндийн даатгалд тасралтгүй даатгуулсныг нотлох баримт (хөдөлмөрийн чадвар алдалтаа тодорхойлуулсан иргэн нотлох баримтыг хавсаргана);
  8. Гадаад улсад эмчилгээ хийсэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт, төлбөр төлсөн баримтын эх хувь (Англи хэлнээс бусад хэлээр бичигдсэн бол баталгаат орчуулгаар Монгол хэл рүү орчуулсан байна);
  9. Төлбөрийн баримтыг товьёглон гаргасан байна.   

Дээрх мэдээлэлтэй холбоотой тодруулгыг Эрүүл мэндийн яамны 51-263846 дугаар утсаар авна уу.