Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Ажлын байрны сул орон тооны зар


ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭМЯ-НЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН  ЗАРИМ УДИРДАХ АЖИЛТНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын тусгай шалгалтыг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс  (ТАЗ)-тэй хамтран зохион байгууллаа.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах албан тушаалын 3 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг ТАЗ, ЭМЯ-ны цахим хуудсанд тус тус байршуулж олон нийтэд мэдээлсэн. 

Тусгай шалгалтын комисс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тусгай шалгалтыг зохион байгуулж, ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдах албан тушаалын 3 сул орон тоог нөхөж, шалгалтын үр дүнг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэж тогтоол гаргалаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЗАХИАЛГААР ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛ /ТӨРИЙН ЖИНХЭНЭ/

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЗАХИАЛГААР УДИРДАХ АЛБАН ТУШААЛ /ТӨРИЙН ЖИНХЭНЭ/

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЗАХИАЛГААР УДИРДАХ АЛБАН ТУШААЛ /ТӨРИЙН ЖИНХЭНЭ/

 

УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем (csc.gov.mn)

 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.3.1, 2.1-д заасныг тус тус үндэслэн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. /Журмыг энд дарж үзнэ үү./

Нэг. Дараах болзол, шаардлагыг хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэн шалгалтад бүртгүүлнэ:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Энэ зард тавигдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

 

Уг албан тушаалын сонгон шалгаруулалтад ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧ мөн ТӨРИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ НӨӨЦӨД БАЙГАА ИРГЭН бүртгүүлэхээр материалаа цахимаар ирүүлэх бөгөөд Шалгалт зохион байгуулах комисс ирүүлсэн материалыг судалж, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2-т заасан ДАРААЛЛЫН ДАГУУ сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:

 

  • Шатлан дэвшүүлэх зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол тухайн албан хаагч;
  • Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд төрийн удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэн тус тус сонгон шалгаруулалтад оролцохоор дараалал тогтооно.

 

Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага /энд дарж холбогдох зөвлөмжтэй танилцана уу/

            Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн жинхэнэ албан хаагчийг бүртгэнэ. Та хавсаргасан албан тушаалын тодорхойлолттой танилцана уу.

 

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгасантай холбоотойгоор өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгсөөгүй бол, тухайн ангиллын мэргэшүүлэх багц сургалтад бүртгэгдсэн тухай Удирдлагын академийн лавлагааг үндэслэж төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулна.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг 

 

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар; /.pdf/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа, /.pdf/
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; /.pdf/
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагын хуудас” хуулбар; /.pdf/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; /.pdf/

         Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; /.pdf/

  • Сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх талаарх лавлагаа; /.pdf/
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.jpeg/
  • Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийн хувьд:
    •  Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан

дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал /.pdf/;

  •  Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн

12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа /.pdf/;

  •  Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн дээд үнэлгээ авсан байх /A, B, БҮРЭН ХАНГАЛТТАЙ/;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. /.pdf/

Тайлбар:

Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.

Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.

Баримт бичгийн эх хувийг зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байх, гүйцэтгэлийн үнэлгээ, сахилга шийтгэлийн тодорхойлолтод эрх бүхий байгууллагын албан тушаалтан гарын үсэг зурсан байна.

Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.

Дээрх бүрдүүлбэрийн дарааллын дагуу 1 файл болгон хавсаргана уу.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоол /энд дарж үзнэ үү./-оор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг хуваарийн дагуу цахимаар хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

 

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалтыг дараах агуулгын хүрээнд хуваарийн дагуу зохион байгуулна. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

 1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2. Дүн шинжилгээ хийх чадвар;

3. Асуудал шийдвэрлэх чадвар;

4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;

5. Удирдан зохион байгуулах чадвар;

6. Манлайлах чадвар;

7. Багаар ажиллах чадвар;

8. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

 

Зургаа. Анхаарах зүйл.

 

           Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт хамгаалах хэрэгслийг авч ирнэ.

            Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.