Төслийн нэр: “Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг барих” төсөл
Хэрэгжүүлэгч байгууллага: Эрүүл мэндийн яам Эрүүл мэндийн яам нь Монгол Улс, Европын сэргээн босголтын банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:
- Төслийн зохицуулагч
- Санхүүгийн ажилтан
- Худалдан авалтын ажилтан
- Барилгын инженер
- Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан
- Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан ажилтан
- Жолооч
ӨРГӨДӨЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагаас өмнө (Монгол, Англи хэл дээр) дор дурдсан хаягаар имэйлээр, эсхүл биеэр авчирч өгнө.
- Тухайн ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter). Өргөдөл өгч буй ажлын байрны нэрийг тодорхой бичнэ.
- Товч намтар (CV).
- Боловсрол, мэргэжил, ур чадварыг нотлон харуулах диплом, гэрчилгээний хуулбар.
- Өмнөх ажил олгогчийн 2-с доошгүй тодорхойлолт (reference letter).
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Засгийн газрын VIII байр
Утас: 51-263820,
Цахим шуудангийн хаяг: sansarmaa@moh.gov.mn