Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Нэг эх үүсвэрээс шууд болон дамжуулан худалдан авах эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакцины санхүүжилтийг зохицуулах журмын төсөлд санал авах тухай


Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 330 дугаар тогтоолоор “Олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах журам” батлагдсан. Энэхүү журмын санхүүжилтийг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасан журмаар зохицуулахаар заасан. Хуулийн уг заалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/298 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
"Гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллага, эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсаас шууд болон дамжуулан худалдан авах эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакцины санхүүжилтийг зохицуулах журмыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална." гэж заасны дагуу ажлын хэсгээс журмын төслийг боловсруулан санал авахаар байршуулж байна.
Журмын төсөлтэй танилцаж, саналаа 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөрт багтаан baasandorj@moh.gov.mn хаягаар эсхүл Эрүүл мэндийн яамны бичиг хэрэгт ирүүлнэ үү.

Төсөл татах
 

Холбоотой мэдээ, мэдээлэл