Огноо: | 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр |
Тендер шалгаруулалтын нэр: | Глобаль сангийн дэмжлэгтэй дох, сүрьеэгийн төсөл хэрэгжүүлэх төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах |
Тендер шалгаруулалтын дугаар: | ЭМЯ/202311011 |
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ “Тийм”
Багц №1: 3,848,619,225 төгрөг “Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сумын эрүүл мэндийн төвийн түвшинд бэхжүүлэх”
Багц №2: 2,529,538,300 төгрөг “Сүрьеэгийн тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд бэхжүүлэх”
Багц №3: 1,560,274,108 төгрөг “Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнаар дамжуулан сүрьеэгийн эрсдэлт, эмзэг бүлгийн иргэдэд хүрэх”
Багц №4: 1,109,723,584 төгрөг “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох”
Багц №5: 4,810,426,808 төгрөг “Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд (ЭБЭ), Трансжендер (ТЖ) хүмүүсийг ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх”
Багц №6: 2,364,965,749 төгрөг “Эмэгтэй биеэ үнэлэгчид (ЭБҮ)-ийг ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 50 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Засгийн газрын VIII байр, Олимпийн гудамж – 2, Сүхбаатар дүүрэг 14210, Улаанбаатар хот, Монгол улс. Эрүүл мэндийн яам, 116 тоот өрөө, Салбарын хяналтын газрын мэргэжилтэн Б.Жаргал , Утасны дугаар: 51-262205, 99833555
Татах