Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сонсголын аппаратны тохируулгыг эх орондоо хийх боломж бүрдлээ


Монголын Чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэг, “Рафаэл Интернэйшнл” хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ оношлогооны орчинг сайжруулах төсөл”-ийн хүрээнд  УНТЭ-ийн Сонсгол судлалын кабинетыг иж бүрэн засварлаж, субьектив сонсголын шинжилгээний аппарат, сонсголын аппаратуудыг шалгах тохиргооны төхөөрөмж зэрэг өндөр өртөгт тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2023—06-26/ боллоо.


 
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA-гийн 998 сая воны санхүүжилтээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн уг төслийн хүрээнд эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинжилгээ хийх стандартад нийцсэн орчинг бүрдүүлэх, шинэчлэгдсэн төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг  бэлтгэх, чадавхжуулах, онлайн вебинар сургалт явуулах, шинжилгээ хийхэд ашиглах авиа зүйгээр баланслагдсан үгийн таблиц боловсруулах зэрэг олон ажлыг төлөвлөсөн.  


 
УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал Монгол Улсад нэн чухал энэхүү төслийг өргөн хүрээнд хэрэгжүүлж буй Монголын Чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэг, “Рафаэл Интернэйшнл”, КОЙКА олон улсын байгууллага болон эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулахад хамтран ажиллаж байгаа “Халлим” их сургуулийнханд талархал илэрхийллээ.
Тус эмнэлэгт нийлүүлсэн орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар сонсголын шинжилгээ хийх орчин сайжирч, иргэдийн сонсголын түвшний дунджийг тодорхойлох боломжтой болж буй бөгөөд орон нутгийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг энэхүү тоног төхөөрөмж дээр зохион байгуулах юм байна.  
 “Сонсгол шалгахад шинжилгээний олон төрлийн аргуудыг хэрэглэдэг. Тэдгээр аргуудаас аудиометрийн төхөөрөмж ашиглан сонсголын түвшинг тодорхойлоход Монгол оронд ихэвчлэн Pure Tone Audiometry буюу өвчтөнд цэвэр авиа сонсгон дууны хэмжээг багасгасаар өвчтөнд сонсогдож буй хамгийн нам цэгийг олоход ашигладаг. Харин үг сонсгон сонссон үгээ өвчтөн давтан хэлж тухайн үгийг сонсон таниж байна уу үгүй юу гэдгээс сонсголын түвшинг илүү нарийн тодорхойлох боломжтой тоног төхөөрөмжийг ашиглах шаардлагатай. Үүнийг Speech audiometry буюу үгийн аудиометр гэдэг. Өнөөдөр бид тус төхөөрөмжийг эмчилгээ, үйлчилгээндээ ашиглах болсондоо баяртай байна. Сонсголын аппаратны тохируулгыг тусгай   төхөөрөмжөөр ( calibration) жилд 1 удаа 2000-3000 доллар төлж хилийн чанадад хийлгэдэг байсан. Энэ төслөөр энэхүү тохируулга хийдэг төхөөрөмжийг монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгт хандивлаж  байна. УНТЭ-ээс гадна УГТЭ, ЭХЭМҮТ, хөдөө орон нутгийн зарим эмнэлэгт энэ тоног төхөөрөмжийг мөн суурилуулна” хэмээн УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, Л.Бямбасүрэн танилцуулсан бол “Халлим” их сургуулийн Сонсгол, хэлний ярианы эмгэг судлалын тэнхимийн профессор Junghwa Bahng төслийн ач холбогдлын талаар “Гурван жилийн  хугацаанд хэрэгжих төслийн ажлын үр дүнд иргэдийн сонсгол бууралтыг эрт оношлон, сонсгол бууралттай иргэд сонсголын түвшнээ тодорхойлуулан цаашдаа юу анхаарах хэрхэн эмчлэх, хаана хандах зэрэг мэдээллийг аван эрт арга хэмжээ авах боломжтой юм. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх замаар сургууль завсардахаас сэргийлэх, сонсголын бэрхшээлтэй өвчтөнүүдийн сонсгол сэргээхэд хувь нэмрээ оруулна” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл