Төрийн албаны салбар зөвлөл
Тогтоол 25. "ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ БОЛОН ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ, ЗАГВАР" /2023.01.25/
- Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгуулах тухай 2023 оны 03 сарын 17 өдөр дугаар 10
- Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгуулах тухай 2023 оны 07 сарын 24 өдөр дугаар 19
Төрийн албаны тусгай шалгалтыг 2022 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭМЯ-НЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу Эрүүл мэндийн яамны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөл Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-тэй хамтран зохион байгууллаа.
Холбогдох хууль, журмын дагуу Эрүүл мэндийн яамны удирдах албан тушаалын 2, гүйцэтгэх албан тушаалын 19 ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн болон Эрүүл мэндийн яамны цахим хуудснаа байршуулж, олон нийтэд нээлттэй зарласан.
Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан Төрийн албаны тусгай шалгалтын комиссын дарга, гишүүд удирдах, гүйцэтгэх албан тушаалын нийт 21 ажлын байранд бүртгүүлсэн 50 иргэний материалыг хянаж, шаардлага хангасан 40 иргэнийг тусгай шалгалтад хамруулахаар шийвэрлэсэн.
Төрийн албаны тусгай шалгалтыг 2022 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулж, шалгалтын үр дүнг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.
Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны салбар зөвлөл
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭМЯ-НЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ЗГХА-ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын тусгай шалгалтыг төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөл Төрийн албаны зөвлөл(ТАЗ)-тэй хамтран зохион байгууллаа.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах албан тушаалын 4, гүйцэтгэх албан тушаалын 2 тус тус ажлын байрны сул орон тоог нөхөхөөр сонгон шалгаруулалтын зарыг ТАЗ, ЭМЯ-ны цахим хуудснаа байршуулж олон нийтэд нээлттэй зар хүргүүлсэн.
Нийт 6 ажлын байранд 12 иргэн бүртгүүлж, шалгалтыг 2022 оны 7 дугаар сарын 08-ны тусгай шалгалтын комисс зохион байгуулсан.
Тусгай шалгалтын үр дүнд тус агентлагын Лиценз зөвшөөрлийн зохицуулалтын газрын даргын болон Үндэсний үйлдвэрийн эм, уламжлалт эмийн бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтний, Эм зүйн салбарын сургалт, судалгаа, шинжилгээ, статистик бүртгэл хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөж, шалгалтын үр дүнг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭМЯ-НЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу Эрүүл мэндийн яам(ЭМЯ)-ны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл (ТАЗ)-тэй хамтран зохион байгууллаа.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах албан тушаалын 4 ажлын байрны болон гүйцэтгэх албан тушаалын 9 ажлын байрны сул орон тоог нөхөхөөр сонгон шалгаруулалтын зарыг ТАЗ, ЭМЯ-ны цахим хуудснаа байршуулж олон нийтэд нээлттэй зар хүргүүлсэн.
Тусгай шалгалтын комисс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тусгай шалгалтыг зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны удирдах албан тушаалын 3, гүйцэтгэх албан тушаалын 5 сул орон тоог нөхөж, шалгалтын үр дүнг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЗАХИАЛГААР ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛ /ТӨРИЙН ЖИНХЭНЭ/
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЗАХИАЛГААР УДИРДАХ АЛБАН ТУШААЛ /ТӨРИЙН ЖИНХЭНЭ/
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЗАХИАЛГААР УДИРДАХ АЛБАН ТУШААЛ /ТӨРИЙН ЖИНХЭНЭ/
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭМЯ-НЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗАРИМ УДИРДАХ АЖИЛТНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын тусгай шалгалтыг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-тэй хамтран зохион байгууллаа.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах албан тушаалын 3 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг ТАЗ, ЭМЯ-ны цахим хуудсанд тус тус байршуулж олон нийтэд мэдээлсэн.
Тусгай шалгалтын комисс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тусгай шалгалтыг зохион байгуулж, ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдах албан тушаалын 3 сул орон тоог нөхөж, шалгалтын үр дүнг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэж тогтоол гаргалаа.
2022-05-31
ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.3-т заасныг тус тус үндэслэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. /энд дарж журамтай танилцана уу/
Нэг. Журам заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
- Энэ зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.
Хоёр. “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.3-т заасан дарааллын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:
- Шатлан дэвшүүлэх зарчмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол тухайн албан хаагч;
- Тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч;
- Бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа иргэн тус тус сонгон шалгаруулалтад оролцохоор дараалал тогтооно.
Гурав. Цахимаар ирүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа;
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.
- Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас;
- Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийн хувьд:
Ø Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал;
Ø Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа;
Ø Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн дээд үнэлгээ авсан байх /A, B, БҮРЭН ХАНГАЛТТАЙ/.
Дөрөв. Албан тушаалд тавигдах шаардлага
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн бүртгүүлнэ.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгасантай холбоотойгоор өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгсөөгүй бол, тухайн ангиллын мэргэшүүлэх багц сургалтад бүртгэгдсэн тухай Удирдлагын академийн лавлагааг үндэслэж төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулна.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 06 дугаар хавсралтын “Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Туршлага” хэсэгт тавигдсан “Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” гэснийг “Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно” гэж өөрчилсөн тул “Туршлага” болон “Мэргэшил” хэсэгт заасан шаардлагыг шаардахгүйгээр төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулах. /энд дарж тогтоолтой танилцана уу/
Тав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг хуваарийн дагуу цахимаар хүлээн авна.
Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
Зургаа. Сонгон шалгаруулалтын хуваарь
Сонгон шалгаруулалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулна.
1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг; (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
2. Дүн шинжилгээ хийх чадвар;
3. Асуудал шийдвэрлэх чадвар;
4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;
5. Багаар ажиллах чадвар;
6. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.
Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт хамгаалах хэрэгслийг авч ирнэ.
Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.
Сургалтын зорилт: |
Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлагын өөрчлөлт, бүтээмжийг дэмжих |
Оролцогчид:
|
• Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчид; • Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын хүний нөөцийн ажилтнууд; • Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, захиргаа, удирдлагын газар (хэлтэс)-ын дарга, агентлагуудын хүний нөөцийн ажилтан; • Аймаг, нийслэл, дүүрэг, сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга нар, холбогдох албан хаагчид.
|
Хугацаа: |
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00-11:00 цаг |
Чиглүүлэгч: |
Төрийн албаны зөвлөлийн Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын хэлтсийн дарга Л.Санжрагчаа |
Хугацаа |
Үйл ажиллагаа |
Нэр |
Албан тушаал |
10:00-10:45 |
“Аз жаргалтай ажиллахын нууц” |
Б.Төгөлдөр |
Сургагч багш |
10:45-10:57 |
Асуулт, хариулт |
||
10:57-11:00 |
Хаалт |
С.Цэдэндамба |
Төрийн албаны зөвлөлийн гишүүн |
-
ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН ДОРЖИЙН МӨНХӨӨ “МОНГОЛ ТӨРД ЗҮТГЭХИЙН МӨН ЧАНАР” СЭДЭВТ СУРГАЛТ 7:4:10 сургалт 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр.
-
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ТАЛААР ХИЙСЭН СУДАЛГАА
-
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА
-
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД “БОДЛОГЫН ИННОВАЦ-2021” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
-
БОДЛОГЫН ИННОВАЦИ-2021 БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДАХИН ЗАРЛАГДЛАА
-
ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЛАВЛАГАА
- ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ
Төрийн албанд шинээр орж байгаа албан хаагчид “Төрийн захиргааны албан хаагч”-ийн Тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч болдог уламжлалтай.
Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яам болон ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зарим албан хаагчид Төрийн захиргааны албан хаагчийн тангарагаа өргөж, Төрийн жинхэнэ албан хаагч боллоо.
Тэрээр өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллаж, хүн амынхаа эрүүл энхийн төлөө төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, эрдэм мэдлэг, авъяас чадвараа дайчлан, идэвхи санаачлагатай ажиллахаа илэрхийллээ.
Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны дэргэдэх Салбар зөвлөлийн дарга, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд болон яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нар оролцож баяр хүргэлээ.
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС БАЙГУУЛАГДЛАА.
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 33.4, 33.9, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх, болзол, журам”, Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны дэргэдэх Салбар зөвлөлийн ээлжит 3 дахь удаагийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн тусгай шалгалт зохион байгуулах Комиссын бүрэлдэхүүнийг Салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар тогтоолоор баталлаа.
ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх, болзол, журам”-ын дагуу Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны дэргэдэх Салбар зөвлөл Төрийн албаны зөвлөлтэй хамтран төрийн албаны тусгай шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 11-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ удаа ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төв, орон нутгийн 14 хэлтсийн даргын удирдах албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулаад байна.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалтын шалгуурт зарим өөрчлөлтийг оруулан, сонгон шалгаруулалтыг ажлын 10 хоногийн хугацаатай дахин зарлахаар шийдвэрлэв.
Read more: Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг дахин зарлаж байна
ХУРАЛДААНЫ ТОЙМ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН
11 дүгээр хурал
ЭМЯ–ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хурал 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ЭМЯ-ны 204 тоот өрөөнд зохион байгуулагдаж 1 цаг 15 минут үргэлжлэв.
Read more: Эрүүл мэндийн яамны Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 11 дүгээр хурал
Эрүүл мэндийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалтын бүртгэлийг ЭМЯ-ны байр буюу Засгийн газрын 8-р байрны 111 тоот өрөөнд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 9.00-12.00, 13.00-17.00 цагуудад явуулна.
Read more: Сонгон шалгаруулалтын бүртгэл 2014 оны 5 дугаар сарын 19-нд эхэлнэ
ЭМЯ-ны дэргэдэх ТАЗ-ийн Салбар зөвлөлийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар тогтоолоор байгуулагдсан комисс Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтыг 2014 оны 4 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд 3 үе шаттайгаар зохион байгуулав.
Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарынхан дараах ажлын байранд ажиллах эмч, мэргэжилтнүүдийг урьж байна. Үүнд:
Read more: Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт эмч, мэргэжилтнүүдийг ажилд урьж байна
Эрүүл мэндийн яамны харьяа Эмгэг судлалын үндэсний төв, Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалт 2014 оны 04 дүгээр сарын 07 - 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Read more: Сонгон шалгаруулалтын дүн гарлаа
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2014 оны 3 дугаар сарын 10-наас 14-ны өдрүүдэд зохион байгуулсан Эмгэг судлалын үндэсний төв, Орхон, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд Эмгэг судлалын үндэсний төв, Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэв.
Read more: ЭСҮТ, Орхон аймаг дахь БОЭТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар боллоо
Эрүүл мэндийн сайдаас ирүүлсэн захиалгын дагуу Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилогдсон комисс Эмгэг судлалын үндэсний төв, Орхон, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2014 оны 03 дугаар сарын 10-наас 14-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Read more: Захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа