Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл


Үнийи саналын урилга
  

Огноо: 2023 оны 04-р сарын 28-ны өдөр
Зээлийн №, төслийн нэр: 6833-MN, “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл
Тендер хүлээн авах эцсийн хугацаа: Дор дурдав.
 
  1. Монгол Улсын Засгийн газар нь Дэлхийн банкнаас дээрх төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг дор дурдсан гэрээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна.
 
  1. Энэ харьцуулалтын аргаар явуулах тендер шалгаруулалтыг Дэлхийн банкны “Procurement Regulations for IPF Borrowers” November 2020 edition (“Procurement Regulations”) журмын дагуу хэрэгжүүлнэ.
 
  1. Сонирхогч этгээд нь доорх хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 70,000 төгрөгийн эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн Үнийн саналын баримт бичгийг авч болно. Төлбөрийг доорх дансанд шилжүүлнэ /төлбөрийн даалгавар дээр тендер шалгаруулалтын дугаарыг заавал бичнэ/.
 
Хүлээн авагчийн банк: Төрийн сангийн банк
Төгрөгийн данс: 100900011981, Дансны нэр: Ковид-19-с УСХАХАББХТөсөл
 
  1. Дараах сонгон шалгаруулалтуудыг энэхүү Үнийн саналын урилгаар нэгэн зэрэг зарлаж байна. Гэвч эдгээр нь нэг тендер шалгаруулалтын багц биш, тус тусдаа сонгон шалгаруулалт бөгөөд зөвхөн зар нийтлэх зардлыг хэмнэх зорилгоор нэг урилгад хамтруулан зарлаж байгаа болно.
 
Тендер шалгаруулалтын нэр
/АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт нийлүүлнэ/
Хүлээн авах огноо, цаг
G10 Түргэн тусламжийн автомашин нийлүүлэх 2023.06.05-ний өдрийн 15:00 цаг 
G11 Шахмал эмийг хуваарилах, савлах автомат машин нийлүүлэх 2023.05.26-ний өдрийн 14:30 цаг 
G12 Мэдрэл судлалын тоног төхөөрөмж нийлүүлэх 2023.05.26-ний өдрийн 15:00 цаг
G13 Эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх 2023.05.26-ний өдрийн 15:30 цаг
 
  1. Танай компани нь тодорхой чадварын болон бусад шалгуурыг хангах шаардлагатай. Эдгээрийг Үнийн саналын баримт бичигт дурдсан. Үнийн саналын баримт бичигтэй http://ehp.mn/ хаягаар орж, “худалдан авах ажиллагаа” цэсээр орон “тендерийн зар” цонхноос танилцах боломжтой.
 
  1. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй. Тендерийн баталгаа ирүүлэх шаардлагагүй. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
 
  1. Үнийн саналын баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
Дэлхийн банкны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж
Хаяг: УБ, СБД, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 11-р давхар, 1103 тоот
Утасны дугаар: 7707-7793, Цахим шуудангийн хаяг: munkh@ehp.mn  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл