Огноо: 2023-03-17
Тендер шалгаруулалтын нэр: Вакцин, биобэлдмэл, зүү тариур худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭМЯ
Эрүүл мэндийн яам нь тендрийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Вакцин, биобэлдмэл худалдан авах” тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Багц 1. Балнадын эсрэг вакцин-234,600,000.00 төгрөг
Багц 2. Галзуугийн эсрэг вакцин-636,475,000.00 төгрөг
Багц 3. Боомын эсрэг вакцин-86,875,000.00 төгрөг
Багц 4. Тарваган тахлын эсрэг вакцин-335,500,000.00 төгрөг
Багц 5. Менингококкийн эсрэг вакцин-129,500,000.00 төгрөг
Багц 6. Хачигт энцефалитын эсрэг вакцин-303,600,000.00 төгрөг
Багц 7. Боомын эсрэг иммуноглобулин-145,000,000.00 төгрөг
Багц 8. Сальмонеллез, цусан суулгийн нян залгиур-132,075,000.00 төгрөг
Багц 9. Хийт үжлийн эсрэг олон цэнт ийлдэс-57,089,500.00 төгрөг
Багц 10. Галзуугийн эсрэг иммуноглобулин-75,141,000.00 төгрөг
Багц 11. В гепатитын эсрэг иммуноглобулин-139,176,000.00 төгрөг
Багц 12. Хачигт энцефалитын эсрэг иммуноглобулин-98,670,000.00 төгрөг
Багц 13. Туберкулины сорил-199,567,500.00 төгрөг
Багц 14. Татрангийн эсрэг ийлдэс-17,350,000.00 төгрөг
Багц 15. Сахуугийн эмчилгээний ийлдэс-1,505,000.00 төгрөг
Багц 16. Хиамдлын эсрэг эмчилгээний ийлдэс-1,165,000.00 төгрөг
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендерийн хамт багц тус бүрд тендерийн баталгааг төсөвт өртгийн 0.5%-р тооцож ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 04-р сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 04-р сарын 17-ны өдрийн 10 цаг 50 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар-48, Олимпийн гудамж-2, Засгийн газрын 8-р байр, Эрүүл мэндийн яам, 4 давхар, 407 дугаар өрөө, Утас /51- 264454/
Цахим хаяг: www.tender.gov.mn
ТАТАХ