Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх түншлэгч талуудын уулзалт боллоо


Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратеги 2015-2017 хэрэгжүүлэх талуудын уулзалт  энэ сарын 27-нд  тус аймгийн төвд  боллоо. Энэхүү  талуудын нөлөөллийн уулзалтанд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын  сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд болон бусад  албаны хүмүүс  оролцлоо. Энэхүү стратегийг  ЭМСЯ, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн байгууллагууд, ДЭМБ, НҮБ-ын Хүн амийн сан, МУЗН, Оюутолгой компани болон бусад төрийн ба төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлэх юм. Энэ утгаараа уг уулзалтанд Монгол Улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт-У, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа болон бүх талуудын төлөөлөл оролцсон.

Өмнөговь аймгийн тухайд хөгжиж байгаа уул уурхайн  бүс нутаг юм. Энэ ч  утгаараа хүн амын өсөлт,суурьшил, нягтрал жил ирэх тусам нэмэгдэж байгаа.  Иймээс  нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, өвчлөлийн чиг хандлагад нийцүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, чанар хүртээмжийг дээшлүүлэх,санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Үүнийг шийдвэрлэхэд үндэсний болон олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудын хамтын оролцоог сайжруулах шаардлагатай байгаа тул 2015-2017 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг  боловсруулсан байна.

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратегийн гол зорилго нь түнш  байгууллагуудын үйл ажиллагааг идэвхижүүлснээр эрүүл мэндийн байгууллагыг тогтолцоогоор нь сайжруулах улмаар хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд оршиж байна.

Стратегийг хэрэгжүүлэхэд дараах долоон тэргүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд:

1. Яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх,

2. Эх хүүхэд, өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,

3. Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчний тархалт, осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл,нас баралтын тевшинг бууруулах,сэтгэцийг эрүүл мэндийг дэмжих,

4. Хүн амын дунд тэргүүлэх халдварт өвчний тохиолдол, тархалын түвшинг бууруулах,

5. Орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах,

6. Эрүүл мэндийн удирдлага, санхүүжилт, хүний нөөцийн төлөвлөлт ,мэдээллийн тогтолцоо,хамтын ажиллагааг бэхжүүлэх,

7. Эм хангамж, зохистой хэрэглээ, лаборатори, тусламж үйлчилгээний чанарын менжмент,  дэд бүтцийг сайжруулах

Дээрх үндсэн долоон зорилтыг хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн бусад ард иргэд чанартай хүртэмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэх юм.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл