Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Орон нутагт хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах” сургалт амжилттай зохион байгуулагдлаа


ДЭМБ, ЭМСЯ, НЭМХ, УСУГ, Төв чандмань ДЭХГ-тай хамтран “Төв аймагт хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах” сургалтыг 2015 оны 11 сарын 16-17-ний өдрүүдэд ЭМГ-ын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийгдэж буй Ус сувгийн удирдах газрын туршлагыг Монгол улсын бүх аймаг, орон нутагт нэвтрүүлэх зорилгоор хийгдэж байгаа бөгөөд сургалтанд Аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 30-ны өдрийн А/485 тоот захирамжаар батлагдсан “Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүний нийт 20 гишүүн хамрагдлаа.
    Тус сургалтыг ДЭМБ, ЭМСЯ-наас бэлтгэсэн үндэсний 2 зөвлөх багш удирдан явуулсан бөгөөд сургалтанд ЭМГ, Төв чандмань ДЭХГ, МХГ, БСГ, БОАЖГ, Зуунмод сумын ЗДТГ, Аймгийн ЗДТГ, ДЗМОУБ, Ахмадын чөлөөт холбоо, ОБГ-ын холбогдох албан тушаалтнууд хамрагдаж, ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, дадлага ажлын үеэр аймгийн ундны усны эх үүсвэр, өргөх станц, уусан сан, цэвэрлэх байгууламжтай биечлэн очиж танилцлаа.

Сургалтанд хамрагдсан албан хаагчид цаашид Төв аймгийн ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулахад биечлэн оролцож, төлөвлөгөөг хэрэгжүүлэх байнгын багийн бүрэлдэхүүнд багтан, үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах юм. Сургалтын үеэр Төв аймгийн усны нэгдсэн системийн зураглал гаргаж, эрсдлийг үнэлэн, эрсдлийн төлөвлөгөөний загвар болон ажлын хэсгийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг нарийвчлан гаргаж, бусад аймаг, орон нутгийн тэргүүн туршлагаас суралцаж, хамтран багаар ажиллах бэлтгэл ажлыг хангасан нь сургалтын онцлог боллоо.
Энэхүү сургалтын дараагаар 2015 онд багтаан аймгийн “Ундны усны аюулгүй байдлын нарийвчилсан төлөвлөгөө, усны хөтөлбөрийг боловсруулан нутгийн удирдлагуудад танилцуулж, батлуулах ажлыг эхлүүлэх юм. Мөн цаашид сургалтанд оролцож сургагч багшаар бэлтгэгдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүний гишүүд аймгийн 26 сумдад тус сургалтыг зохион байгуулж, сум тус бүрийг усны аюулгүй байдлын төлөвлөгөөтэй болгох ажлыг зохион байгуулах юм

.

Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төв

 

Холбоотой мэдээ, мэдээлэл