Монгол улсад өнөөгийн байдлаар бөөрний цочмог болон архаг хэлбэрийн дутагдлын үед бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализын тусламж, үйлчилгээг 14 аймаг нийслэлийн алслагдсан 2 дүүрэг, 5 төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд 99 гемодиализын аппаратаар 451 иргэнд үзүүлж байна.
Эрүүл чийрэг монгол хүн хөтөлбөрийг хүрээнд бөөр орлуулах эмчилгээний төрөл болох урт хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн амьдарч байгаа газраа хүлээгдэл чирэгдэлгүйгээр гемодиализын тусламжийг чанартай хүртдэг болоод байна.
Үүний нэг жишээ нь энэ оны 02 дугаар сараас эхлэн нийслэлийн төвийн дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудыг гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлдэг болгох зорилгоор АйВиКо компаний хандиваар Баянгол-4, Сонгионхайрхан-3, Хан-Уул-3, Сүхбаатар-2 нийт 12 аппаратыг дөрвөн дүүрэгт суурилуулж, төсөв хөрөнгийг нь шийдвэрлэснээр 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн гемодиализын тасаг үйл ажиллагаагаа ийнхүү эхлүүллээ.