Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Элэгний С вирусийг эмчлэхэд зориулж 4 сая хүртэлх төгрөгийн зээл олгоно


    Элэгний хавдрын үүсгэгч С вирусийг эрт үед нь  илрүүлэх, тус вирусийг эмчлэх эмийг хэрэглэгчдэд хүргэхэд санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ЭМСЯ-ыг төлөөлж Сайд С.Ламбаа, “Хас банк”-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал М.Болд нар “Санамж бичиг”-ийг өнөөдөр үзэглэлээ.

   Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Элэгний С вирусийг устгах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд  ЭМСЯ, Хас банк  хамтран ажиллаж  оношилгоо эмчилгээ хийлгэж буй иргэдэд  өөрийн шалгуур нөхцлийн дагуу  хөнгөлөлттэй зээл олгох юм.  

    Тус банк нь “Эрүүл элэг”-ний зориулалтаар эмчилгээний зээлд зориулан  гурван жил хүртэлх хугацаанд  4 сая хүртэлх төгрөгийг  сарын 1,2 хувийн  хүүтэй олгох бөгөөд,  зээлийн мөнгийг тусгайлан гаргасан  төлбөрийн картаар олгоно.

 

   Уг картыг одоогоор тус банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан  Интермед, Гранд мед,  Сонгдо эмнэлэгүүд  болон элэгний төв лабораториуд  Омбол  эм ханган нийлүүлэгч байгууллагын карт уншигч  машинд уншуулан  эмчилгээ үйлчилгээний  төлбөрөө төлөх боломжтой аж. Ингэснээр зээлдэгч зээлээ зөвхөн  өөрийн эмчилгээнд зориулах давуу талтай. Энэхүү зээлийн үйчилчилгээ  ирэх сарын 4-нөөс  хэрэгжиж эхлэхийг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа  онцлов. 

Холбоотой мэдээ, мэдээлэл