Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа


   Эрүүл мэнд, спортын яам,  “Монгол эм импекс концерн” ХХК хамтран ажиллахаар “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа .

   Энэхүү санамж бичгийн зорилго нь  эрүүл мэндийн салбарт  ажиллаж буй  эмнэлгийн мэргэжилтнүүдийн  эрүүл мэндийг дэмжих, эмчлэх зорилгоор  ЭМСЯ, МЭИК хамтран 2000 мэс засал, эх барихын эмч, сувилагч, цус цусан  бүтээгдэхүүнтэй шууд харьцаж ажилладаг лаборатрийн мэргэжилтнүүдэд “Элэгний С вирус”-ын  эсрэг эмчилгээний  эм болох  БНЭУ-ын “Mylan Laboratories Limited” үйлдвэрийн эмийг хөнгөлөлттэй үнээр  буюу нэг хайрцаг  эмийг 150 ам.доллараар олгох юм.

    Санамж бичгийн хүрээнд Эрүүл мэнд, спортын яам нь  хөнгөлөлттэй үнээр олгох  эмийн эмчилгээнд  хамрагдах  мэс засал, эх барихын  эмч, сувилагч, цус цусан бүтээгдэхүүнтэй шууд харьцаж ажилладаг  лабораторийн мэргэжилтнүүдэд  шаардлагатай  6000 хайрцаг “Элэгний С вирус”-ын   эмчилгээний  “ Ледвир” эмийг тогтоосон  хугацаанд нийлүүлэх  үүрэг хүлээнэ.

    “С вирусгүй  Монгол Улс” үндэсний хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэгч эрүүл мэндийн салбарын анхдагч 93 жилийн түүхтэй Монгол эм импекс концерн” ХХК  нь  тус эмийнхээ гурван сарын курс эмчилгээг   450 мянган ам. доллараар үнэлж байна.

   

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл