Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО


 Монгол Улсын төрөөс донорын цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд гамшгийн үед шаардагдах цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангахад зориулан  Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зориулалтын  шинэ барилгыг ашиглалтанд оруулах, цус цуглуулах,  шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах орчин үеийн технологи бүхий цусны албаны техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн билээ. Өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зориулалтын  шинэ барилгыг ашиглалтанд оруулан хүлээн авах ёслол болж Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа ,АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай  Ёланда Фернандез Ломмэн болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

          Тус төвийн шинэ барилгыг Монгол Улсын Засгийн газрын  2,94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон АХБ-ны 419 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр баригдаж улсын комисс хүлээн авсан. Барилгын зураг төслийг NAP ХХК хийж, Грийн ресурс констракшн ХХК барилгыг ажлыг гүйцэтгэн ашиглагч байгуулагад хүлээлгэн өгч байна.

Мөн АХБ-ны Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр-5 төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 8,2 сая ам доллар, аймгуудын цусны салбар төвүүдэд 5,4 сая ам доллар буюу нийт Цусны албаны хэмжээнд 13,6 сая ам долларын өртөг бүхний эмнэлгийн болон эмнэлгийн бус төнөг төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэхээс эхний тоног төхөөрөмж нийлүүлэгдэж ашиглагдаж эхлээд байна.

Дээрх иж бүрэн шинэчлэлийн хүрээнд цус, цусан бүтээгдэхүүнийг туяагаар шарах, улаан эсийн глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, ЦЦБ-ний вирус идэвхгүйжүүлэх, ЦЦБ-ийг хүйтэнд өрөөнд нөөцлөн хадгалах, донороос улаан эс, ялтаст эс, цагаан эсгүйжүүлсэн ялтаст эс дангаар нь ялгах технологиуд, Хемолюминесценц, PCR зэрэг найман шинэ технологийг нутагшуулна.

            Мөн дээрх төслийн хүрээнд тус төвд засвар үйлчилгээний загвар тасаг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Ингэснээр Монгол Улсын цусны албаны үйл ажиллагаа, хүчин чадал  3-5 дахин нэмэгдэх бөгөөд  цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэл олон улсын жишигт хүрэх боломж нээгдэж байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл