Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа ЭМСЯ-ны багийн хамт Баянзүрх дүүргийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга АУ-ны Доктор,Дэд профессор Л.Насанцэнгэл болон тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хамт олны төлөөлөл угтан авч бодлого, зорилго, үйл ажиллагаа, барилга, тоног төхөөрөмж, хүчин чадал, хүний нөөц, судалгаа шинжилгээний ажил, ололт амжилтаа тайлбарлан таниулж, санал хүсэлт, тулгамдсан асуудлаа ярилаа.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 86жилийн түүхтэй бөгөөд 450 ортой, эмчилгээний 10 тасаг, хүлээн авах, физик эмчилгээ, лаборатори, шүд, эмэгтэйчүүд, дүрс оношлогоо, сэтгэц эмгэг судлалын оношлогооны кабинет г.м. 20 гаруй тасаг нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус төв нь 4300м2 ашигтай талбай бүхий 4 блокоос бүрдсэн шинэ өрөгтгөл бүхий цогцолборын барилгыг 2014 онд ашиглалтанд оруулсан бөгөөд одоо үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.Төрөлжсөн нарийн мэргэжлийн үндэсний төв эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 42% тай байсан бол өнөөдөр 92% болж эмчилгээ үйлчилгээний чанар сайжирч, хүлээгдэл чирэгдэл буурч эмчлүүлэгчид сэтгэл хангалуун үйлчлүүлж байна.
Иргэдийн дунд хуучны Шархадны гэх тодотголтой байсан эмнэлэг өнөөдөр үе шаттай бодлого төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэний үндсэн дээр цоо шинэ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон өргөжиж олон улсын стандартын дагуу ая тухтай орчин бүрдүүлсэн бөгөөд орчин үеийн багаж тоног төөхөрөмж дээр чадварлаг мэргэжлийн баг хамт олон амжилттай ажиллаж байна.
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа ‘Миний бие Шархадны шэх тодотголтой Сэтгэцийн эмнэлгийг орчин үеийн сэтгэцийн эрүүл мэндийн төв болгох зорилгоор энэ цогцолборын хөрөнгийг шийдвэрлэж 2011онд эхлүүлж байсан.Өнөөдөр энэ цогцолбортой танилцахад үнхээр сэтгэл хөдлөж байна.Төвийн хамт олон өөрсдийн санаачлагаар их зүйлийг хйисэн байна’гээд ‘ЭМД-ын тухай’ ‘Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ’хуулийн талаар дэлгэрэнгүй тайлбар хийж.Цаашид хийх ажлын талаар зөвлөмж өглөө.