ЭХЭМҮТ-ийн ТСА-наас эрүүл мэндийн байгууллагын "Эх,хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт, хариу арга хэмжээ авах” ажлын хүрээндТСА-ны их эмч Т.Энхтуяа, Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасгийн эрхлэгч С.Сүнжидмаанар Хөвсгөлаймагт, ЭХЭМҮТ-ийн Чанарын менежер Х.Цогзолмаа, НЭЭТасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг, СМТ-ийн операторч Т.Риза нар Баян-Өлгий аймагт тус тус ажиллав.
Уг ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Т.Энхтуяа Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга Л.Дамдинсүрэн, АНЭ-ийн дарга С.Чагнаадорж, ЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Алтанцэцэг, АНЭ-ийн чанарын албаны дарга Б.Мөнхдалай, Эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, АНЭ-ийн нярайн эмч Б.Энхбилэг нартай, Чанарын менежер Х.Цогзолмаа, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Кунай, Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга З.Алмагүл, Эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Өмиргүл, Статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Х.Бахытнур нартай уулзаж хариу арга хэмжээ, дэмжлэгт хяналт хийх ажлын зорилгыг танилцуулан “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”,“Статистикийн үзүүлэлт тооцох арга аргачлал, түүнийг ашиглах гарын авлага” номыг гардуулав.
ЭХЭМҮТ-ийн ТСА-наас мэдээ, мэдээллийг эргэн мэдээлэх ажлын хүрээнд аймгийн ЭМГ, НЭ-ийн эмч, мэргэжилтэнд “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тархварзүйн бүрдэл судалгаа”-II номыг танилцуулав.Хариу арга хэмжээ, дэмжлэгт хяналтын баг эндсэн 5 хүртэлх насны хүүхдийн өвчний түүх, гэртээ 5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн бүртгэл, ноцтой хүндрэлд бүртгэгдсэн эхийн өвчний түүхийг нягтлан судалж дүгнэлт хийлээ. Хөвсгөл,Баян-Өлгий аймагт эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны үндсэн 4 үзүүлэлтийн талаар хэрэгжүүлж буй тушаал шийдвэрийн биелэлт, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем-1.0’’ програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, 2015 он, 2016 оны 1-р улирлын мэдээллийн бааз, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн бодит байдлын хэрэгжилтэнд хяналт хийж, тухайн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн.
Хариу арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймагт ЭХЭМҮТ-ийн ЭЖСТ-ийн эрхлэгч С.Сүнжидмаа“Эх барихын их хэмжээний цус алдалт”, "Тромбоэмболи”, Баян-Өлгий аймагт ЭХЭМҮТ-ийн Чанарын менежер Х.Цогзолмаа “Манас таталт ба манас таталтын урьдлын хүнд хэлбэр”, “Бөөрний эмгэг ба жирэмслэлт”, “Жирэмсний хяналтанд эрт орохын ач холбогдол”, НЭЭТ-ийн эрхлэгч Ч.Наранцэцэг “Хүүхдийг яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилалт”, “Нярайд үзлэг хийх зарчим”, “Дутуу, бага жинтэй нярайн асаргаа сувилгааны зарчим” сэдвээр онолын мэдээллийг тус тус хийв.