Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Юуны өмнө, бидний урилгыг хүлээн авч ”Нэг эрүүл мэнд“ олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, нэн ялангуяа АНУ-ын Дюкийн их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор Г.Грей, Хойд Каролинагийн их сургуулийн Мал эмнэлгийн коллежийн захирал Пол Ланн тэргүүтэй эрдэмтэн, судлаачид болон Монгол улсын эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэдэг,ажилладаг үндэсний төвүүд мөн мал эмнэлгийн хүрээлэн бидэнтэй хамтран ажилладаг байгуулагуудад Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дэлхий хүн амийн дунд тулгамдаж байгаа асуудал халдварт өвчин тухайлбал шинээр тархаж буй халдварын 75-80 хувийг Зоонозын халдвар эзэлж байна.
Шинээр тархаж буй олон халдварт өвчний үүсгэгч нь хэдэн зуун жилийн турш байгаль дээр оршин тогтнож ирсэн бөгөөд хүн, байгал, цаг уурын хүчин зүйлээс шалтгаалан хувьсан өөрчлөгдөж, хүн амын дунд өвчин үүсгэн, хурдацтай тархаж, эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тухайлбал, Бразил улсаас 2015 оноос эхлэн тархсан Зика вир¿сийн халдвар улс орнуудад асар хурдацтай тархаж байгаа нь халдварт өвчинд хил хязгаар байхгүй,нэг улсын асуудал биш дэлхийн бүх улс орнууд болзошгүй аюулын үед бэлэн байх шаардлагатай гэдгийг харуулж байгаа зөвхөн нэг л жишээ юм.H1N1 Кроноо вирус,шувууны томуу гэх мэт маш олон өвчин зарим нь Монгол улсад гарч байсан зарим нь тархах магадлалтай байгаа учир бид анхаарах хэрэгтэй байна. Ер нь халдварт өвчин эдийн засгийн нөөц шаардагдаг нэн яаралтай таслах арга хэмжээ авахгүй бол асар их аюулыг хүн амын дунд бий болгодог.Ийм учраас манай орны хувьд нилээн туршлагажсан өргөн уудам газар нутагтай, 50 гаруй сая малтай, ан араатан, жигүүртэн, хачиг, шумуул өргөн тархсан манай орны хувьд зоонозын халдварт өвчний чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэлт, тандалт, оношлогооны дэвшилтэт технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага их юм.Иймээс Монголын эрдэмтэн мэргэд энэ чиглэлд анхаарал тавьж байна.Энэ удаа зохиогдож байгаа “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” олон улсын эрдэм шинжилгээний нь цаашид халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх,тандалт, судалгаа,оношлогоо, нэвтэрч байгаа шинэ дэвшилтэд технологийг Монголын эмч мэргэжилтэнүүд болон мал аж ахуйн салбарт нэвтэрүүлэх хэрэгцээ шаардлага байна.Шинээр тархаж байгаа халдварт өвчин нь эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламжийн системийн өртөг зардалыг маш их өндөр болгож байгаа. Нэг жишээ дурьдвал 2009,2010онуудад Монгол улсад хийгдсэн H1N1 халдвар намайг эрүүл мэндийн сайд байхад дэгдэж бидний авсан арга хэмжээ их хэмжээний хөрөнгө мөнгийг гаргаж байсан.Тухайлбал 1өдрийн дотор Засгийн газар 6,4тэрбум төгрөг гаргаж байсан түүхтэй .Энэ нь халдварт өвчин хүн ардын дунд асар их хор хөнөөлтэй,олон хүний амь насанд ч эрсдэл үүсгэх уршигтай гэдгийг харуулж байна.
Шинэ халдварт өвчинтэй тэмцэхийн тулд өвчин үүсэх шалтгаан механизмыг судлах, хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах мөн олон салбарын хамтын ажиллагаа, бүс нутгийн түншлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.Эмч бид нарт урьдчилан сэргийлэх д ямар арга хэмжээ авах шаардлагатай,мөн бусад улсын туршлага болон энэ талаар техник тоног төхөөрөмж бидний одоогийн үндэсний том лаборатор түвшин ямар байгааг мэдэх д анхаарах хэрэгтэй.Энэ талаар Монголын эрүүл мэндийн салбар багагүй ажлыг хйиж хэрэгжүүлсэн, манай мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд бий болсон тоног төхөөрөмж маш өндөр түвшинд байгаа. Мөн мэргэжлийн хяналт байгуулагын дэргэд байгаа Дэлхийн Эрүүл мэндийн байгуулагын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд болон халдварт өвчин судлалын үндэсний төвд олон улсын стандартад нийцсэн лабартор байгуулагдаж байгаа болон бусад шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна.Зөвхөн нэг лабартор, нэг эрдэм шинжилгээний хурал хийх биш нийт Монгол улсын хэмжээнд нутаг орны судалгаа шинжилгээ хийж үүсгэж байгаа шалтгаан нөхцөлийг илэрүүлэх нь маш чухал юм.Мөн эрдэмтэн судлаачдыг дэмжин ажиллах, тэдэнд боломж олгох, судалгааны материалын бааз бүрдүүлж, судалгаа шинжилгээ хйих зардалын шийдэж өгхөд бид анхаарах хэрэгтэй.Болсон явлын араас биш урьдчилан анхаарч тоног төхөөрөмж,техник хэрэгсэлийг болон бусад арга хэмжээ авч бэлтгэх шаардлагай байгаа олон зүйл харуулж байна.Нэг жишээ дурьдвал саяны Улаан бурхан өвчин юм. Монгол улс Улаан бурхан өвчнийг таслан зогсоосон улс гэдэг гэрчилгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч байсан ч 2014 онд гэнэт дахин дэгдэж 2015,2016 онуудад бидэнд хүнд бэрхшээлүүдийг тулгаруулсаныг бид мартах ёсгүй.Тийм учраас халдварт өвчин гэдэг нь өвчний явц дунд алгуур шийддэг асуудал биш гэдгийн батлан харуулж байна.Энэхүү “Нэг эрүүл мэнд” эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Эрүүл мэнд,Спортын яам мөн Монгол улсын Анагаахын академийн ерөнхийлөгч, академич, нэртэй эрдэмтэн сайд П.Нямдаваa таньд талархсанаа илэрхийлье.
Энэ удаагын хурлаар ярьсан зөвлөлдсөн асуудлуудыг ажил болгох талаар нь Монголын эрдэмтэн мэргэд шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй.Шаардлагатай асуудлыг ЭМСЯ,БШУЯ,ХХААЯ,болон бусад холбогдох газрууд анхаарах хэрэгтэй.Энэ бол зөвхөн 2 байгуулагын хоорондын асуудал биш Монгол улсын хувьд анхааралдаа авч байх чухал асуудал гэдгийн онцолж мэдэгдье
Шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчин асар хурдацтай нэмэгдэж буй төвөгтэй энэ үед Бид “Нэг эрүүл мэнд”Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, чухал арга хэмжээ болж байна.
Ингээд та бүхний судалгаа шинжилгээний ажилд амжилт хүсч,
Энэ хуралд Гадаадаас оролцохоор урьгдаж ирсэн эрдэмтэн,судлаач та бүхэнд Монгол ийм өвөрмөц онлогтой нутагт ирсэнд Монгол улсад тавтай морил “Нэг эрүүл мэнд“ сэдэвт улсын эрдэм шинжилгээний хуралыг нээснийг мэдэгдье.
Анхаарал тавьсанд баярлалаа.