Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэнд,Спортын Сайд С.Ламбаа Өдрийн сонинд ярилцлага өглөө


260 ортой нэгдсэн эмнэлгийг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх нэгдсэн эмнэлэг болгохоор болсон. Амбулаторийн эмнэлгийг энэ сарын 20 гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Угаасаа бэлэн юм. Доод давхруудад нь засвар хийгээд яваандаа доод гражийг нь янзлах ажил үлдэж байгаа.

-260 ортой эмнэлэг нь хэзээ бэлэн болох вэ?

-Тэр хэсэг нь маш их нураагдсан, өрөө, тасалгаа гээд. Үүнд дөрөв орчим тэрбум төгрөг шаардагдана. Үүнийг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх нэгдсэн эмнэлэг болгох гэж байгаа учраас хотын удирдлагуудтай ярьж хөрөнгийг нь Улаанбаатар хотоос гаргана уу гэсэн асуудал тавигдаж байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна.

-Олимпийн бэлтгэл хэр явж байна вэ. 32 тамирчин олимпийн эрх аваад байгаа нь түүхэн үйл явдал болж байна?

-Олимпийн бэлтгэл хангах асуудлыг маш өндөр түвшинд авч үзсэн. Олимпийн зардал их сайн батлагдсан шүү дээ, УИХ-аар. 6.2 тэрбум төгрөг баталж өгсөн. Энэ хүрээнд бэлтгэлийн хугацаанд л гэхэд спортын 17 төрөлд 125 тамирчин, 36 дасгалжуулагч, байнгын бус шигшээ багийн үндсэн төрөлд 171 тамирчин уулын цана, волейбол, ширээний теннис, пара таэквондогийн төрөлд 37 тамирчин нийтдээ 369 тамирчин, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ хангасан. Үүнээс шалгарсан хүмүүс нь олимпийн эрх аваад байна. Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид  маань 2016 он гарсаар спортын 16 төрлөөр олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн 56 тэмцээнд оролцож 26 алт, 29 мөнгө, 54 хүрэл медаль хүртээд байгаа. Үндэсний шигшээ багийн тамирчид маань “Рио 2016” зуны XXXI олимп, паралимпийн XV наадамд оролцохоор долоон төрөлд 32 эрх аваад байна. 

Чөлөөт бөхөөр ес, буудлагаар гурав, байт харваагаар нэг, боксоор дөрөв, анх удаа таэквондогоор нэг тамирчин, хүндийн өргөлтөөр нэг, жүдогоор 13 тамирчин тус тус албан ёсоор эрх авчихсан байна. 

Бид уг нь 30 эрх авна гэсэн зорилт тавьчихсан байсан ч өнөөдрийн байдлаар 32 эрхтэй болчихоод байна. Өмнөх олимпуудад 28, 29 тамирчин өрсөлдөж байсан. Одоо 32 тамирчин оролцохоор болоод байгаа ч дахиад нэмж эрх авах спортын төрөл байгаа. Хөнгөн атлетикийн олимпийн эрх олгох тэмцээнүүд зургаа, долдугаар сард зохиогддог. Уг төрлөөр одоогийн байдлаар гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй гурван хүн эрх авах болзлоо хангачихаад байна. Эрх нь хараахан баталгаажаагүй байгаа. Бидний үзэж байгаагаар энэ удаагийн олимпод Монголоос 35-37 тамирчин оролцох төлөвтэй байгаа нь түүхэнд байгаагүй амжилт юм. 

Манай тамирчдын хувьд долдугаар сарын 24-нөөс Рио Де Жанейро руу хүлгийн жолоо зална. Олимп болоогүй байхад тийм эрт очоод яах нь вэ гэх байх. Зарим спортын төрлийн тамирчдын хувьд явдал дундаа бэлтгэлээ базаагаад бие халаах маягаар оролцох тэмцээнүүд бий. Бразилийн цаг агаарын байдалд дасан зохицох нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд “Рио 2016” олимп нээлтээ хийх Рио Де Жанейро хотоос 132 км-ийн зайтай орших Волда Ретондо хотын Функционар клубт дасан зохицох бэлтгэл хийнэ. 

Өнөөдөр (өчигдөр) Элчин сайдын яамнаас бидний хийсэн гэрээ, хэлцэлд гарын үсэг зурж манайханд уг бэлтгэлийн баазад бэлтгэл хангахыг зөвшөөрлөө. Зардал мөнгийг нь шилжүүлээд энэ асуудал ингээд цэгцэрлээ. 

Паралимпэд долоон эрх авчихаад байгаа нь бас л том дэвшил боллоо. Удахгүй пара байт харваагаар олимпийн эрх олгох тэмцээн болно. Энэ удаагийн паралимпэд таван төрөлд найман эрхтэйгээр оролцоно гэж үзэж байгаа.

-Бразилд зика гэх аюултай вирус тархсан. Уг вирусийн халдвараас сэргийлж алдартай тамирчид Риогийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Манай улсын хувьд уг халдвараас баг, тамирчдаа хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Зика вирус дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Манай тамирчдын бэлтгэл хангах  Волда Ретондо хотод зика вирусийн халдвар гараагүй байгаа. Уг вирус гарах нөхцөл нь ч бага гэж үзэж байгаа юм билээ. Учир нь тэр төрлийн шумуул нь байдаггүй гэж бидэнд мэдэгдсэн. Мэдээж олимп болох Рио Де Жанейро хотод яаж ч магадгүй гэж үзэж байгаа шүү дээ. Зөөвөрлөгдөх нөхцөлөөр ч халдвар авч болох талтай учраас бид тамирчдадаа зориулсан эм тариа гэх мэтээр бэлтгэлд нь нэлээд сайн анхаарч байгаа. Шаардлагатай тосон түрхлэгийг нь бэлтгэх, шумууланд хазуулахгүй байх битүү хувцас өмсөх зэргээр зөвлөгөө, даалгаврыг тамирчдад өгсөн. Тамирчдын нөхөн сэргээх эмчилгээ, гэмтэл бэртлийн эмгэг, янз бүрийн сорилт, судалгаанд хэрэгтэй тоног төхөөрөмж авахад 90 сая төгрөгийг шийдэж өгсөн. 

2016 он гарснаас хойш Үндэсний шигшээ багийн дотоод гадаадын бэлтгэл, цугларалт, олон улсын тэмцээнд зориулсан спортын хэрэглэл материал авахад гурван тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс дотоодын бэлтгэл цугларалтад л гэхэд 516 сая төгрөг, гадаадын цугларалтад есөн төрлөөр 14 удаа хамрагдаж 345 сая төгрөг, олимпийн эрх олгох, оноо цуглуулах тив, дэлхий, олон улсын тэмцээнд 1.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулчихаад байна. 

-“Рио 2016”-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүний тоо гарсан уу. Тамирчдыг дагаж хичнээн хүн явах юм бэ?

-Сая сайдын тушаал гарч, яг олимпод оролцох баг тамирчид, албаны хүмүүсийн тоог тогтоож өгсөн. Нийтдээ 110 хүн явна. Өнөө жилийн хувьд нэг онцлог бий. Багийн бүрэлдэхүүнд тусгай бэлтгэгдсэн тогооч явах гэж байгаа. Тусгайлан янз бүрийн хоол хүнс бэлтгэх, тамирчдадаа зориулсан хоол унд хийх шаардлага гарвал ажиллах юм. Ингэж тусгай тогооч илгээж байгаа нь анхны тохиолдол болж байна. Яагаад 110 хүн явах болчихоод байна вэ гэхээр өнөө жилийн хувьд хангалттай тоогоор бэлтгэл хангагчдыг нь явуулж байна. Очоод арав хоног хамт бэлтгэл хийх хүнийг нь авч явж байгаа. Тэгэхгүй бол хэнийгээ тэндээс олж бэлтгэл хангаж, барилдах вэ дээ. Тийм учраас энэ бол чухал арга хэмжээ. Олимпод оролцох баг тамирчид хоёр янзын хувцас өмсдөг. Нэг нь ёслолын нөгөөх нь бэлтгэлийн хувцас. Ёслолын хувцасны хувьд “Шилмэл загвар” компани шалгараад ажлаа эхэлчихсэн. Бэлгэдлээ бодоод хувцасных нь өнгийг шараар сонгосон. Өмнөх хоёр олимпод оролцоод медаль хүртсэн ерөөл, бэлгэдлээ бодсон л доо. Гэхдээ мэдээж дизайн нь өөрчлөгдсөн. Бэлтгэлийн хувцсыг нь гаднаас авъя гэж үзсэн. Дотоодын компаниудын дунд уг нь сонгон шалгаруулалт зарласан ч ганцхан компани материал ирүүлсэн. Тэр нь шаардлага хангаагүй. Тийм болохоор олон улсын брэнд хувцас өмсөх нь зохистой юм байна гэж үзсэн. Гэхдээ манай дотоодын тэр компани маань эрэгтэй, эмэгтэй бэлтгэлийн хувцсыг бүрэн хийж ирүүлсэн шүү. Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй тул олон улсын тэмцээнүүдэд явах тамирчдадаа тэр хувцсыг нь хийлгэж өмсүүлье. Компани нь хүч гаргаж хийсэн учир шууд хаячихаж болохгүй гэсэн ийм асуудлуудыг шийдээд байна даа.

-Спортын мэргэжилтнүүд, манай алдартай тамирчид, спортын холбоод энэ олимпоос авах медалийн тоог өөр өөрсдийнхөөрөө таамаглаад эхэлчихлээ. Цагийн зөрүү, цаг агаарын байдал зэрэг нь манайханд ээлтэй байхгүй ч “Лондон 2012” олимпийн амжилтаас нэг их доош буухгүй гээд байгаа. Та бүхэн энэ тал дээр тооцоо судалгаа гаргасан байлгүй?

-Багийн дасгалжуулагч, тамирчдын ярьж байгаагаар маш өндөр тоо гарч байгаа шүү дээ. Бүгдээрээ л медаль авна гэж байгаа. Ер нь мөрөөдөл, зорилготой байж бид амжилтад хүрнэ. Гэхдээ Рио Де Жанейро бол онцлогтой. Цаг агаарын хувьд халуун. Хамгийн нам дор газар. Манайхаас 12 цагийн зөрүүтэй. 

Тийш явах тамирчдынхаа онгоцны тийзний захиалгуудыг өгөөд бэлэн болгочихсон. Эхний тамирчид маань долдугаар сарын 24 гэхэд эх орноосоо мордоно. МИАТ компани Германы Франкфурт хот хүртэл хөнгөлөлттэй үнээр нисгэж байгаа. Тэндээс МИАТ-ийн гэрээ хийсэн компани нь манайхныг Бразилд хүргэнэ. Маш сайн зохион байгуулалттай хийж, гэрээ хэлцлүүдийг нь хэдийнэ бэлэн болгочихсон. Тийм учраас ямар нэгэн асуудал гарахгүй. Медалийн тоог яг төд гэж хэлэхэд хэцүү. Манай олимп, дэлхийн аваргууд, итгэл хүлээлгэсэн маш олон тамирчин энэ олимпод орж байгаа. Хамгийн харамсалтай нь чөлөөт бөхийн заавал, зайлшгүй медаль аваад ирэх нэг тамирчин маань допингийн асуудлаас болоод хасагдчихаад байгаа. Мэдэгдэл нь ирчихээд байж байна. 

Бид хариу явуулсан. Хэрвээ Монголд эрх олгох тэмцээний үед энэ хүнийг ийм асуудлаар оруулахгүй гэсэн бол дараагийнх нь эрх олгох тэмцээнд өөр тамирчин оруулж эрх авах бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь хугацааг нь тулгаж, эрх олгох тэмцээн дууссан үед ийм шийд ирчихлээ. Допингийн дээд байгууллагуудад бичиг явуулчихаад байж байна. 

Манай тамирчинг мельдонин хэрэглэсэн байна гэсэн бичгийг ирүүлсэн. Гэхдээ олимпийн журамд заасан хувьд нь хүрээгүй буюу 0.007 хувь байсан учраас тэмцээнд оролцох боломжтой, бүх тэмцээнд оролцох эрхийг нь нээлээ гэж хариу ирсэн юм л даа. 

Гэтэл эцсийн шийдвэр дээрээ тамирчдын нэрсээс хасчихаад оруулаад ирлээ. Гомдол, санал гэх нь юу юм, гэхдээ энэ асуудлын талаар бичиг явуулсан. Мельдониний төрлийн эмийг Монголд сүүлийн 20-иод жил хэрэглэж байгаа. Эмийн сангуудад жоргүй олгодог. Зүрхний ачааллыг бууруулдаг, тайвшруулдаг учир энэ эмийг чөлөөтэй зардаг. Гэтэл уг эмийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс допингийн жагсаалтад оруулчихсан байж. Үүнээс болоод л хүнд байдалд орчихоод байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл