Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн түвшин өндөртэй аймагт хариу арга хэмжээ авах, дэмжлэгт хяналт хийх ажлын хүрээнд Завхан аймгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа.
Уг ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа,их эмч Г.Батзулнар аймгийн ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн, ЭТҮ-ний хэлтсийн дарга Д.Ганчимэг, ХШҮДА хариуцсан мэргэжилтэн П.Баярцэцэг, Эх барихын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Сүгжлхам,АНЭ-ийн чанарын менежер Ц.Цэндсүрэннартай уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулан, “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судлагаа-II”, “Статистикийн үзүүлэлт тооцох арга аргачлал, түүнийг ашиглах гарын авлага” 6 боть, “Монгол улс дах нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхийн эндэгдлийн ялгавартай байдал, нөлөөлж буй хүчин зүйлс” зэрэг номыг гардуулав.
ЭХЭМҮТ-ийн ТСА-наас мэдээ, мэдээллийг эргэн мэдээлэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд тус аймгийн ЭМГ, АНЭ, сумдын эмч, мэргэжилтнүүдэд “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судлагаа-II” номын тухай, Завхан аймгийн хүүхдийн эндэгдэлд хийсэн судлагааг танилцуулав.ЭМС-ын 450, 139, 224, 244, 333 тоот тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн.Тандалт судалгааны албаны дарга Т.Гантуяа “Эх, хүүхдийн өвчлөл эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, судлагааны арга зүйд суралцах” сэдэвтсургалт зохион байгуулав.