ЭХЭМҮТ-ийн ТСА-наас эрүүл мэндийн байгууллагын "Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийх, хариу арга хэмжээ авах” ажлын хүрээнд ТСА-ны их эмч Т.Энхтуяа, АЭЭСТасгийн эрхлэгч О.Солонго, ДТСТ-ийн эрхлэгч Н.Идэрмөнх нар Увс аймагт, ТСА-ны их эмч Ц.Отгонцэцэг, ЯТТ-ийн эрхлэгч Ж.Нармандах нар Ховд аймагт ажиллав. Уг ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Т.Энхтуяа, Увс аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Б.Содном, СМА-н мэргэжилтэн Ж.Чимгээ, АНЭ-ийн дарга Ш.Отгонсүрэн, НЭ-ийн чанарын албаны дарга Ж.Оюунгэрэл, Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн З.Сүрэнхүү нартай; ТСА-ны их эмч Ц.Отгонцэцэг Ховд аймгийн ЭМГ-ын хүүхдийн ерөнхий мэргэжилтэн А.Энх-Амгалан, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл нартай уулзаж хариу арга хэмжээ, дэмжлэгт хяналт хийх ажлын зорилгыг танилцуулан “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”, “Статистикийн үзүүлэлт тооцох арга аргачлал, түүнийг ашиглах гарын авлага”, “Монгол улс дах нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхийн эндэгдлийн ялгавартай байдал, нөлөөлж буй хүчин зүйлс” номыг гардуулав. ЭХЭМҮТ-ийн ТСА-наас мэдээ, мэдээллийг эргэн мэдээлэх ажлын хүрээнд аймгийн ЭМГ, НЭ-ийн эмч, мэргэжилтэнд “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”-г танилцуулав.
Хариу арга хэмжээний хүрээнд ЭХЭМҮТ-ийн АЭЭСТ-ийн эрхлэгч О.Солонго “Хүүхдийн амилуулах суурь тусламж”, "Хүчилтөрөгч эмчилгээ”, ДТСТ-ийн эрхлэгч Н.Идэрмөнх “Амьгүй төрөлтийг бууруулах нотолгоонд суурилсан 10 тусламж үйлчилгээ”, ЯТТ-ийн эрхлэгч Ж.Нармандах “Хүүхдийн амилуулах суурь тусламж, зүрх, амьсгалын сэхээн амьдруулалт” сэдвээр онолын мэдээлэл хийж, тушаалын биелэлт, програмд мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн бодит байдлын хэрэгжилтэнд хяналт хийж, тухайн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэв.