Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

С.Ламбаа сайд Архангай, Завхан аймгуудад ажиллалаа


Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаагийн орон нутагт ажиллах томилолтын эхний өдөр нь Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн, эмч, ажилчид болон Эрүүл мэндийн газрын удирдлагуудыг хүлээн авснаар эхэлсэн юм.

Тус эмнэлгийн хувьд Эрүүл мэндийн Яам, Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 360 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн цусны төвийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд одоогийн байдлаар үйл ажиллагаа хэвийн явагдаж аймгийн хэмжээнд цус цусан бүтээгдэхүүнийг бүрэн нөөцлөж хангаад байна. Мөн Аймгийн Халдварт Сүрьеэгийн эмнэлгийн барилгын засварын ажил хийгдэх шаардлага байгааг салбарын сайддаа дуулгалаа.


 

Эрүүл мэнд, спортын сайд мөн аймгийн өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж эмнэлгээр эмчлүүлэгчдийн санал сэтгэгдлийг хуваалцсан юм.

Мөн Тариат, Өндөр-Улаан, Цахир сумын сум дундын эмнэлгүүдтэй танилцаж тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шуурхай шийдвэрлэв.Тухайлвал Архангай аймгийн Цахир сумын эмнэлэг ашиглалтанд ороод 13 жил болсон ч мөнхийн цэвдэгтэй учир эмнэлгийн барилгын хананд суулт үүсэж зарим газраараа цууралт үүссэн байлаа. Урьд өмнө нь холбогдох газрын дарга нарт мэдэгдэж байсан боловч энэ жилийн хувьд цаашид ашиглахад хүндрэлтэй бөгөөд шинэ барилгын асуудал тулгамдаж байгааг мөн онцоллоо.Энэ асуудлыг шийдвэрлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авна гэдгээ сайд амлав.

 

Сайдын томилолт  Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн,эмч,ажилчид болон Эрүүл мэндийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулсанаар үргэлжилсэн юм.

Тус эмнэлгийн хувьд Мэс заслын тасагт дурангын мэс заслын тоног төхөөрөмж хангамж хэрэгцээтэй байгаа бөгөөд хүний нөөцийн хувьд бүрэн хангагдсан байна.Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж эмч ажилтнуудын санал сэтгэгдэлийг мөн салбарын сайддаа уламжиллаа.

Эрүүл мэнд,спортын сайд С.Ламбаа Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлсан эмч,сувилагч,ажилтнуудыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт цол тэмдэг,Эрүүл мэндийн яамны хүндэт Жуух бичгээр шагнан урамшуулсан юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл