Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фарук Кочак тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна


Айлчлал 2011 оны 4-р сарын 12-15 нд үргэлжилнэ. Айлчлалын хөтөлбөр ёсоор 4-р сарын 13 нд хүндэт төлөөлөгчдийг Монгол улсын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар хүлээн авч уулзлаа. Монгол улсын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар энэхүү албан айлчлал болон уулзалт ярианы ач холбогдол, цаашид урт хугацаанд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэрээ байгуулах талаар өөрийн талын мэдээллийг уулзалтын эхэнд хийв. Дараа нь

БНТУ-ын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фарук Кочак хамтран ажиллах төлөвлөгөөнд БНТУ-ын талаас тусгах санал, нөхцлийн талаар мэдээлсэн юм. Талууд харилцан санал бодлоо солилцсоны дараа үндсэн 5 чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:

  • Эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор мэдээлэл туршлагаа солилцох
  • Эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах
  • Эмнэлгийн менежментийг сайжруулахад байгууллагын бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, эрүүл мэндийн байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах талаар туршлага солилцох
  • Хүний нөөцийг хөгжүүлэхэд хамтран ажиллах, тухайлбал, цусны эмч мэргэжилтэн, сувилагчийг Турк улсад сургах, харин Монголын уламжлалт анагаах ухааныг судлах зорилгоор Туркийн эмч мэргэжилтнийг Монголд сургах
  • Хөрөнгө оруулалт буюу техникийн хөтөлбөрийг ТИКА байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж, Турк улсаас Монголд орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг болно.

Харилцан ярианы явцад хамтын ажиллагааны зарчмын нэг чухал асуудлыг тохиролцсон нь гэрээний хэрэгжилт, үр дүнгийн талаар зөвлөлдөх уулзалтыг жил бүр хоёр улсад ээлжлэн хийж байхаар зөвшилцөлд хүрсэн явдал юм. Уулзалтын дэгийн дагуу БНТУлсаас Монгол улсад суугаа элчин сайд Ноён Асим Арар Турк-Монголын хамтын ажиллагааны талаар үг хэлж, ТИКА байгууллагаас Монгол улсын эрүүл мэндийн салбарт хэрхэн хамтран ажиллаж байгаа, цаашид хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар мэдээлэл хийлээ. Энэхүү айлчлалын дүнд Монгол улс, БНТУ-ын Эрүүл мэндийн яамдын 2011-2013 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурах ажээ.

БНТУ-ын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фарук Кочак тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хугацаанд Цус судлалын үндэсний төв, Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг, Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцах юм. 2004 онд манай улсын ЭМЯ, Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн яам хооронд хамтран ажиллах тухай Хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш олон ажлуудыг хамтран хийсний дотор 2005 онд Туркийн ОУ-ын хамтын ажиллагааны /ТИКА/ агентлаг манай улсын эрүүл мэндийн салбарт нэгэн шинэ хандивлагч болон орж ирснийг онцлох нь зүйтэй. Тус байгууллагаар дамжуулан хэрэгжүүлсэн төслүүдээс дурьдвал, “Бага насны болон сургуулийн насны хүүхдийг ахуйн болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хүүхэлдэйн кино”, “Цусны төвийг өргөжүүлэн байгуулах, хөгжүүлэх төсөл”, Клиникийн Төв эмнэлгийн “Нүүр амны мэс заслын кабинетыг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах” зэрэг юм. ЦССҮТ-д 2008 оны 3 сард 189,500 ам.долларын, 2009 оны 8 сард 356,000 ам.долларын өртөг бүхий орчин үеийн олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг Туркийн талаас нийлүүлснийг тус төв хүлээн авч суурилуулснаар өнөөдөр цус үйлдвэрлэл хадгалалтын хүчин чадал 2 дахин өссөн байна. Түүнчлэн энэ төслийн хүрээнд 2007-2008 онд 6 их эмч, 3 дунд мэргэжилтэн Турк улсад туршлага судлах сургалтад хамрагдсан ажээ. Клиникийн төв эмнэлэгт 2010 онд 23.000 ам.долларын өртөгтэй багаж тоног төхөөрөмжийг Турк улсаас нийлүүлж, Нүүр амны мэс заслын кабинет нь шинэ тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж эхэлснээс хойших хугацаанд нийт 5348 хүнд үзлэг хийж, эмчилж, амбулаторийн жижиг мэс ажилбар хийж, зөвлөгөө өгсөн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл