УИХ-ын 2015 оны 52 тогтоолоор батлагдсан Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 14.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Мэргэжлийн байгууллагын бие бүрэлдэхүүн, аврагчдын дайчилгааны дараах бие бялдар, сэтгэлзүйн бэлэн байдал” сэдэвт салбар хоорондын уулзалтыг Эрүүл мэнд, спортын яамнаас зохион байгууллаа.
Уулзалт семинарын үеэр Эрүүл мэнд, спортын яам, Онцгой байдлын ерөнхий газраас Мэргэжлийн байгууллагын бие бүрэлдэхүүн, аврагчдын дайчилгааны дараах бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг төлөвшүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болоод цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж санал солилцсон байна. Цаашид ЭМСЯ, СЭМҮТ, ОБЕГ, БТСТөв хамтран нийслэлийн аврах анги, Шуурхай алба 105 ийн эмч, мэргэжилтэнүүдэд сургалт зохион байгуулах, онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, аврагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийн суурь судлагаа хийх, онцгой байдлын албанд ажиллаж байгаа эмч нараас эмнэлзүйн сэтгэлзүйч мэргэжлээр мэргэшүүлэх сургалтанд хамруулах зэрэг ажлуудыг хамтран судлан шийдвэрлэхээр болжээ.
Уг арга хэмжээнд ЭМСЯ, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэнүүд оролцов.