Арьсны өвчин судалын үндэсний төв, Нийслэлийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран “Ээлтэй үйлчилгээ-Итгэлтэй хэрэглэгч”-ийг шалгаруулах зургаан сарын уралдаан зарлалаа.
Уралдааны зорилго нь үйлчлүүлэгчдэд чиглэсэн ээлтэй үйлчилгээний орчинг бий болгох, эмч ажилтны ёс зүйн хэм хэмжээ, сахилга дэг журмыг сайжруулан, ЭМС-ийн сайдын 449 тоот тушаалыг хэрэгжүүлэхэд хамт олны идэвхи санаачилгыг сайжруулах, итгэлтэй хэрэглэгчийг шалгаруулахад оршино.
Энэхүү уралдааны үйл ажиллагааг албан ёсоор А.Ө.С.Ү.Т-н захирал А.Цогцэцэг нээж, Нийслэлийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо оролцож үг хэллээ. Энэ үеэр үйлчилгээний байгууллага тэр дотроо эрүүл мэндийн салбарт анх удаа итгэлтэй хэрэглэгчээ тодруулж байгаа нь энэ үйл явцын чухал ач холбогдол оршино хэмээн зохион байгуулагчид онцоллоо. Уралдаан 2016.06.07-2016.12.07-ний өдөр хүртэл үргэжилнэ.