Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэнд спортын сайд С.Ламбаа Австрийн эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдтэй уулзлаа


    Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өнөөдөр Австри Улсын Вамед Инженеринг компаний захирал Жеорги Рачев болон бусад албаны  төлөөлөгчидтэй уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа.

   Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХСҮТ-д тус тус 7.0 сая евро-гийн санхүүжилттэй төсөл хэрэгжиж байгаа.  

   Энэ хүрээнд ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмжүүдийг суурилуулах үйл ажиллагаа өнгөрсөн 3 дугаар сард хийгдэж дууссан бөгөөд, нийт 105 нэр төрлийн 297 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдэн, суурилагдаж, ашиглалтад хүлээлгэн өгсөн. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 50 нэр төрлийн 137 ширхэг тоног төхөөрөмж, мэс заслын багаж нийлүүлэгдэхээс 45 нэр төрлийн 136 тоног төхөөрөмж, мэс заслын багаж ханган нийлүүлэгдсэн. ХСҮТ-ийн барилгын ажил дуусмагц тоног төхөөрөмжийн суурилуулалт хийгдэнэ.  Ийнхүү бидний  хэрэгжүүлсэн гурван төсөл амжилттай хэрэгжсэн учраас, цаашдаа энэхүү төслийг үргэлжлүүлэх саналаа  Монгол-Австрийн ЗГХК-ын  хуралдаанд оруулж дэмжлэг авсан. Бидний хамтын ажиллагаа  хөнгөлттэй зээлийн хүрээнд  УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д хэрэгжиж байгаа төслийг үргэлжлүүлэх, ГССҮТ, УГТЭ-т шинээр төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид хэрэгжих төсөл дээр  юуны түрүүнд  эмч мэргэжилтнүүд ялангуяа  инженер техникийн ажилчдыг  мэргэшүүлэн давтан сургах  хүрээнд тусгайлан хөтөлбөр боловсруулах зорилт тавин ажиллаж  байна” гэдгийг уулзалтын эхэнд  сайд С.Ламбаа хэллээ.

   Жеорги Рачев  биднийг хүлээн авч төсөл амжилттай хэрэгжиж буй талаар  мэдээлэл өгсөнд талархалаа илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагаа эдийн засгийн чиглэлээр онцлоод эрүүл мэндийн салбарт улам өргөжин тэлж байна.  Австрийн Засгийн газраас энэхүү төслөө үргэлжлүүлэх сонирхолтой байгаа.  Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол-Австрийн бизнес форум болж байна. Манай улсаас  Монголын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах, холбоо тогтоох  зорилгоор тэргүүлэх хоёр компанийн төлөөлөгчид ирсэн гэдгийг энэ үеэр  дуулгаж байлаа.  

  Дашрамд дурьдахад  дээрх хэрэгжиж буй төслийн хүрээнд 2014 оны 8 дугаар сард Австри Улсын “Вамед инжинеринг” компанитай худалдан авалтын гэрээг байгуулж, төслийн ажлыг эхлүүлсэн аж.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл