Гамшиг нь давтамж болон хүчний нөлөөллийн хувьд өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хурдацтай хотжилт болон байгаль орчны доройтлын нөлөөллөөр улам хурцадмал байдалтай болж байна.
ЭМСЯ, Монголын сувилагч нарын нийгэмлэгтэй хамтран “Болзошгүй гамшиг, онцгой байдлын үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээ” сургалтыг зохион байгуулав.
Сургалтын үеэр оролцогчид болзошгүй гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн удирдлагын манлайлал, салбарын бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ЭМБХЗГ –ын яаралтай болон түргэн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын нарийн бичгийн дарга Ч.Баярмаа, ДЭМБ-аас Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарбаримталж байгаа бодлого, чиглэлийн талаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан С.Эвлэгсүрэн, Гамшиг, онцгой байдлын үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудлаар ЭМЯ-аас баримталж байгаа бодлого, чиглэлийг яамны сувилахуйн тусламж, үйлчилгээний бодлоыгн хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн С.Алтанбагана, “Гамшгийн үеийн сувилахуй” Олон улсын чиг хандлага, Гамшиг, онцгойбайдлын болон дараах үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээг зохион байгуулах талаар бусад орны туршлагын талаар Монголын сувилагчийн нийгэмлэгийн дарга Д.Нямсүрэн нар мэдээлэл хийж, оролцогчдын санал сэтгэгдлийг сонслоо.
ДЭМБ –ын Номхон далайн Баруун бүсийн Гамшгийн үеийн эрүүл мэндийн эрсдлийн удирдлагын үйл ажиллагааны хүрээ (2015-2030) нь Бүсийн, үндэсний болон орон нутгийн гамшгийн үеийн эрүүл мэндийн эрсдлийн удирдлагын чадамжийг сайжруулж, хүний аюулгүй байдлыг хангах улмаар хүн амын эрүүл мэнд сайн сайхныг хангах үүднээс аливаа гамшгаас үүдэлтэй нас баралт, гэмтэл өвчлөлийг бууруулахзорилготой. Засаглал, бодлого төлөвлөлт, зохицуулалт, мэдээллийн тогтолцоо, мэдлэгийн удирдлага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нөөцийн удирдлага гэсэн 4 үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжинэ.
Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс болзошгүй гамшгийн үед сувилагчийн гүйцэтгэх үүргийг “Сувилагч нь гамшгийн болон түүнд бэлэн байх үйл ажиллагаанд мэргэжлийн ур чадвар, техник сэтгэлгээ, халдвар хамгаалал, физиологи, эмзүйн болон харилцаа, ёс зүйн олон талын мэдлэгтэй байх шаардлагатай” гэж тодорхойлсоны дагуу сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлдэг мэргэжилтнүүдээ сургаж бэлтгэж байгаагаараа чухал ач холбогдолтой сургалт боллоо гэж оролцогчид үнэлэв. Хүнд, бэрх цаг үед сэтгэлзүйн болон мэргэжлийн маш өндөр бэлтгэлтэй байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд цаг алдалгүй, чанартай үзүүлж чаддаг байх бөгөөд урьдчилансэргийлэх, бэлэнбайдлаа хангах, сувилахуйн тусламж үзүүлэх, нөхөн сэргээх чадамжийг цогцоор нь эзэмшсэн байх шаардлагатай.
Иймд тус яамнаас уг сургалтыг мэргэжлийн нийгэмлэгүүдтэй хамтран уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар боллоо. Сургалтанд яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын сувилахуйн албаны дарга, гишүүд нийт 118 сувилагч, дунд мэргэжилтнүүд хамрагдсан байна.