Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

СҮХБААТАР АЙМАГТ ЭХ, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАНД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ


   ЭХЭМҮТ-ийн ТСА-наас 2016 оны 2-р улиралд эрүүл мэндийн байгууллагын “Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийх” ажлын хүрээнд СМТ-ийн их эмч А.Оюунчимэг, операторч П.Энхтуяа нар Сүхбаатар аймагт ажиллаж мэдээ, мэдээллийн үнэн бодит байдалд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийж ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч А.Оюунчимэг Сүхбаатар аймгийн ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтуяа, Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны менежер Д.Барцэцэг, Хүүхдийн мэргэжилтэн Ж.Нарандэлгэр, Эрүүл мэндийн газрын мэдээллийн мэргэжилтэн Н.Нямгэрэл нартай уулзаж, дэмжлэгт хяналт хийх зорилгоо танилцуулан “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”, “Статистикийн үзүүлэлт тооцох арга аргачлал, түүнийг ашиглах гарын авлага”, “Монгол улс дах нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхийн эндэгдлийн ялгавартай байдал, нөлөөлж буй хүчин зүйлс” зэрэг номыг гардууллаа.

ЭХЭМҮТ-ийн ТСА-наас мэдээ, мэдээллийг эргэн мэдээлэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд тус аймгийн ЭМГ, НЭ-ийн эмч, мэргэжилтнүүдэд “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”-г танилцуулав.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны үндсэн 4 үзүүлэлтийн талаар хэрэгжүүлж буй тушаал шийдвэрийн биелэлт, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем-1.0’’ програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, 2015 он, 2016 оны 1-р улирлын мэдээллийн бааз, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн бодит байдлын хэрэгжилтэнд хяналт хийж, тухайн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн.

Холбоотой мэдээ, мэдээлэл