Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Гэр хорооолын нийт өрхийн 94,8 хувь нь бохир аюултай нүхэн жорлон ашиглаж байна


    Суурин соёл иргэншил үүсч хот тосгон  өргөжин тэлэхийн хэрээр  хүнээс гарч байгаа бохир ялгадсыг хэрхэн эрсдэл аюулгүй зайлуулах вэ гэдэг асуудал хүн төрөлхтөний өмнө тулгарч ирсэн. Энэ асуудлыг улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан шийдэж ирсэн туршлагатай. Харин Монгол Улсын хувьд одоо хүртэл хүн амын 72.7  хувь нь шаардлага хангаагүй  жорлон ашиглаж байна. Үүнээс гэр хорооолын нийт өрхийн  94,8 хувь  бохир  аюултай нүхэн жорлон ашигласаар байна.  Хүн  илүү ая тухтай эрүүл орчинд амьдрах, тохилог бие засах газартай болохыг хүсдэг ч яаж үүнийгээ сайжруулах,  ямар төрлийн бие засах газар байдаг тухай ойлголт дутмаг байдаг. Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хууль энэ оны 2 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн улс даяар дагаж мөрдөж эхэлсэн билээ.

    Эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага MNS 5924:2008” стандартыг шинэчлэн баталсанаа сурталчлах зорилгоор  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү батлагдсан стандартыг мөрдүүлэх үүднээс агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлон, бордоожуулах, бага хэмжээний усаар зайлуулах, хуурайшуулах жорлон зэрэг олон төрлийн  ариун цэврийн байгууламжийг иргэдэд санал болгож байна.  

 

     Ард иргэддээ  мэдээлэл өгөх зорилгоор Монгол, Англи хэл дээр уг стандартыг хэвлүүлж, ААН, иргэд байгууллага болон хорооны ажилтан, сайн дурын идэвхтэн нарт зориулж дөрвөн  хувилбар бүхий жорлонгийн загварыг танилцуулсан нугалбар бүхий санамжийг боловсруулан гаргасан байна. Мөн  эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдэд зориулсан постерийг хэвлүүлж, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан “Би зөв дадалтай” гарын авлага иргэдэд зориулсан богино хэмжээний видеог бэлтгэн олны хүртээл болгохоор  ажиллаж  буй аж.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл