Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуулийг хүлээн авах ажиллагаа боллоо


   Монгол Улсын Их Хурлаас энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлан гаргасан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуулийг хүлээн авах  хүндэтгэлийн  үйл ажиллагаа өнөөдөр  Төрийн ордны “Их эзэн Чингис хааны танхим”-д боллоо.

  Энэхүү хүндэтгэлийн арга  хэмжээг нээж  УИХ-ын дарга З.Энхболд  хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг дэвшүүлэн тавьсан. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилт нь шударга өрсөлдөөн, чөлөөт сонголтод суурилсан, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох явдал байсан. Иймээс “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, өөрчлөлт, шинэчлэлт хийх үүднээс Улсын Их Хурлаас Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг батлан гаргасан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн амын эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн хүртээмжтэй, чанартай, үр ашигтай хүргэх, гүйцэтгэлийн үр дүнгээр нь санхүүжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохистой харьцааг хангахад чиглэгдсэн чухал ач холбогдолтой хууль гэдгийг энд онцлон тэмдэглэв.

    Тус арга хэмжээнд НББСШУБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж нар үг хэлсэн бөгөөд, ЭМСЯ-ны удирдлагууд, харъяа байгууллагын дарга, орон нутгийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо.

     Мөн энэ үеэр хуулийг санаачлан боловсруулж УИХ-аар батлуулахад идэвхи санаачилгатай ажилласан зарим нэр бүхий хүмүүст  “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Өргөмжлөл”-ийг  дурсгав.

Холбоотой мэдээ, мэдээлэл