Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эмнэлгийн тусламж үйлчилгээний өртөг тооцох” сургалт боллоо


   Эрүүл мэнд, спортын яам нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдан өнгөрсөн  оны 7дугаар сарын 01-ээс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газартай хамтран эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж үйлчилгээний жагсаалт, өртөг, зардлын тооцоо, судалгааг үе шаттай хийсээр байна.

    Энэ хүрээнд “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь” Техник туслалцааны төслийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын болон эмнэлгийн мэргэжилтнүүдэд тусламж үйлчилгээний өртөг тооцох арга зүйн сургалтыг цувралаар зохион байгуулсан.

    Төслийн багтай хамтран өнгрсөн сарын сүүлчээр “Эмнэлгийн тусламж үйлчилгээний өртөг тооцох” сэдэвт  хоёр өдрийн сургалтыг II, III шатлалын эмнэлгүүдийн эдийн засагч нарын чадавхийг сайжруулах, бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртгийг дээрээс доош ба доороос дээш тооцох аргачлалыг хэлэлцэж, тодорхой өвчний тохиолдлын өртгийг тооцоолон амжилттай зохион байгуулсан байна.  

    Сургалтанд ЭМСЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р.Оюунханд, СБТГ-ын Эрүүл мэндийн санхүүжилтийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн О.Батбаяр, СЭЗХ-ийн Анхан шатны тусламж үйлчилгээний төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн О.Баяржаргал, “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь” GFA зөвлөх багийн ахлагч Аарон Влаакман, төслийн зөвлөх Б. Нансалмаа болон ЭМХТ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ГССҮТ, ХСҮТ, СЭМҮТ, АӨСҮТ, ЦССҮТ, НЭМХ, ЭСҮТ, Хан-Уул ЭМТ, Өргөө амаржих газар, Хүрээ амаржих газар зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцсон аж.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл