Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ


   Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.05.31/ өргөн мэдүүллээ.

    Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарын ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгох” талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсныг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Улсын Их Хурлын даргад танилцуулав.

    Олон улсын эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгал нь эмнэлгийн тусламж үйлчилгээнээс шалтгаалсан өвчин, эмгэгийн улмаас үүссэн хохирлыг барагдуулах зорилгоор худалдан авч буй үйлчилгээ, гомдол гаргасан хохирогч талд олгох нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг зохицуулдаг байна.

    Манай улсын одоогийн хуулиар иргэний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоодог учир мэргэжлийн алдаа гаргасан буруутай хүнийг олж тогтоох цаг хугацаа, зардал ихээхэн шаардагддаг. Нөгөө талаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийг хохирол багатай даван туулах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг хуулийн төсөл санаачлагч хэлсэн.

    Иймд дээрх нөхцөл байдал, оролцогч талуудын санал, бусад орнуудын туршлагыг судалсны үндсэн дээр уг хуулийн төслийг цаашид үл маргах зарчмаар эвлэрлийн гэрээнд тулгуурлан нөхөн төлбөр олгох, хэрэв иргэн үүнийг үл зөвшөөрч хуулийн байгууллагад хандсан бол шүүхээс тогтоосон хохирлын хэмжээгээр нөхөн төлбөр олгох гэсэн хоёр үе шаттай байхаар боловсруулжээ.

   Түүнчлэн нөхөн төлбөрийн хэмжээг хуулиар тогтоож, даатгалын хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хувиар тооцон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага хамтран төлж, багийн хариуцлага хүлээх, алдаагүй олон жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд төлсөн шимтгэлийн тодорхой хувийг буцаан олгох асуудлыг төсөлд тусгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл