Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн мэдээллийн солилцоо, үйлчилгээг нэмэгдүүлж зардал хэмнэнэ


    Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн  “Эрүүл чийрэг монгол хүн” хэсэгт  “...Иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх...” хэмээн заасан байдаг. 

    Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах 2013-2017 оны түншлэлийн стратегийн баримт бичигт “...иргэдэд үзүүлэх суурь үйлчилгээ болох боловсрол, эрүүл мэнд, хууль эрх зүй, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулан  хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэхэд орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан цахимжуулна гэж заасан. Энэ ажлын дагуу Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

    Төслийн зорилго нь Эрүүл мэндийн салбарын цахим эрүүл мэндийн мэдээллийн суурь баазыг бий болгож, мэдээллийн хэрэглээ, нэгдмэл байдлыг сайжруулж, сонгосон байгууллага, орон нутагт өвчтөний мэдээллийн нэгдсэн систем бий болгох замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх явдал юм. Төсөл хэрэгжсэнээр сонгогдсон эмнэлгүүдийн өвчтөний түүхийг холбогдох талуудад нээлттэй болж, иргэд үйлчлүүлэгчид дараагийн шатны тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүртэх боломжтойгоос гадна, цаасан бүртгэл багассанаар захиргааны ажиллагсдын ажлын ачаалал ч багасна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

    Төслийн танилцуулыг үеэр “ Монголын эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологи нэвтрүүлснээр төсвийн зарцуулалтыг сайжруулахад дэвшил авчирна гэдэгт  итгэлтэй байна. Учир нь эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ нь Монгол улс дахь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын зэрэгцээ түргэн шуурхай болохыг  Эрүүл мэнд, спортын сайд С. Ламбаа  онцлон хэлсэн юм.

    Цахим эрүүл мэнд төсөл  нь салбарын мэдээллийн стандарт боловсруулах, эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ бий болгох, Үндэсний мэдээллийн төв байгуулах, байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлж чадавхжуулах, төслийн удирдлага гэсэн хэсгүүдтэй. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй уг төслийг  Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 19.5 сая долларын зээлээр санхүүжүүлэх аж.  

   Мөн энэ үеэр “Цахим эрүүл мэнд төслийг  хэрэгжүүлсэний үр дүнд мэдээлэл солилцох платформыг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд эрүүл мэндийн мэдээллээ хоорондоо хуваалцаж солилцох боломжтой болох тул хөдөө орон нутгийн оршин суугчид том хот суурин газар очиж эрүүл мэндийн үйлчилгээ авах, үзлэгт дахин дахин хамрагдах шаардлага багасахыг  Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэллээ.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл