Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Цахим хурал хийв


   ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын алба, ХӨСҮТ, НЭМХ хамтран  аймгуудын Эрүүл мэндийн газартай улаанбурхан-улаанууд өвчний нэмэлт дархлаажуулалт, гар, хөл, амны өвчний талаар өнөөдөр цахим хурал хийлээ.

   Уг хурлаар улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг сайн зохион байгуулж, хүн амаа 100% хамруулсан Сэлэнгэ аймгийн туршлагыг хэлэлцлээ. Тус аймаг нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагаанд бусад салбаруудыг сайтар татан оролцуулах, удирдах ажилтнуудыг сумдад бүсчилсэн хэлбэрээр ажиллуулах, болзолт уралдаан зарлах, мэдээлэл сурталчилгааг нийгмийн сүлжээгээр өргөн хийх, дотоодын хяналтыг сайжруулах зэрэг олон талт арга хэмжээнд удирдлагууд манлайлан оролцсон нь өвөрмөц үр дүнтэй арга болжээ.

  Харин Завхан, Архангай, Говь-Алтай аймгуудад дархлаажуулалтын үйл ажиллагааны зохион байгуулалт тааруу, хүн амын тоо зөрсөн, явцын хяналт-үнэлгээ сул байгаагаас дархлаажуулалтын хамралтын хувь бага байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл