Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХ, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАНД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ


   ЭХЭМҮТ-ийн ТСА-наас 2016 оны 2-р улиралд эрүүл мэндийн байгууллагын “Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийх ” ажлын хүрээнд ТСА-ны дарга Т.Гантуяа, ТСА-ны ажилтан П.Орхонтуул, Д.Батдэлгэр нар Өмнөговь аймагт ажиллаж мэдээ, мэдээллийн үнэн бодит байдалд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. 

 Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийж ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа Өмнөговь аймгийн ЭМГ-ийн дарга Ч.Баяржаргал, БОЭТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Оюундүү, Эдийн засаг, удирдлагын хэлтсийн дарга Б.Мидэрсүрэн нартай уулзаж, дэмжлэгт хяналт хийх зорилгоо танилцуулан “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”, “Статистикийн үзүүлэлт тооцох арга аргачлал, түүнийг ашиглах гарын авлага”, “Монгол улс дах  нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхийн эндэгдлийн ялгавартай байдал, нөлөөлж буй хүчин зүйлс” зэрэг номыг гардууллаа.

   ЭХЭМҮТ-ийн ТСА-наас мэдээ, мэдээллийг эргэн мэдээлэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд тус аймгийн ЭМГ, НЭ-ийн эмч, мэргэжилтнүүдэд “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”-г танилцуулав.

   Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны үндсэн 4 үзүүлэлтийн талаар хэрэгжүүлж буй тушаал шийдвэрийн биелэлт,“Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем-1.0’’ програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, 2015 он, 2016 оны 1-р улирлын мэдээллийн бааз, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн бодит байдлын хэрэгжилтэнд хяналт хийж, тухайн эрүүл мэндийн байгууллагатай  хамтран ажиллаж мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлсэн.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл