Эрүүл мэндийн яам, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран Төв аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлыг тодорхойлон, 2011-2015 оны хөгжлийн чиг хандлагыг тогтоож, стратеги төлөвлөгөөг баталгаажуулах сургалт, зөвлөгөөнийг 2011 оны 04-р сарын 07-09-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд зохион байгууллаа. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ЗГХА-ЭМГ-ын дарга Ш.Энхбат, ЭМЯ-ны СБТГ-ын дарга С.Энхболд, ЭМЯ-ын СХОГ-ын орлогч дарга Д.Отгонбаатар, ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын дарга Д.Гончигсүрэн, “ЭМСХХ-3” төслийн удирдагч Ж.Алтантуяа, ЗГХА-ЭМГ-ын мэргэжилтнүүд, аймаг, сумдын Засаг дарга, өрх, сумын эмнэлгийн эрхлэгч, Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, багийн эмч нар зэрэг 350 гаруй төлөөлөл оролцов. ЭМ-ийн Сайд С.Ламбаа,
ЗГХА-ЭМГ-ын дарга Ш.Энхбат болон тэдний багийнхан ЭМГ, Халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн алба, аймгийн нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжээр орж, санал, хүсэлт, тулгамдсан асуудалтай танилцаж, тодорхой хөрөнгө оруулалт, санхүүжилтийг газар дээр нь шийдвэрлэж явав. Зөвлөгөөнд ЭМ-ийн сайд С.Ламбаа “Монгол улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт илтгэл, ЭМГ-ын орлогч дарга Ч.Пүрэвсүрэн “Аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид тавих зорилт” сэдэвт илтгэл тавьж, аймгийн Засаг дарга Ц.Энхбат мэдээлэл хийв. Зөвлөгөөний төгсгөлд Төв аймгийн эрүүл мэндийн салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөг ЭМ-ийн сайд С.Ламбаа болон аймгийн Засаг дарга Ц.Энхбат нар үзэглэн баталгаажуулсан юм.
ЭМЯ, АХБ хамтран хэрэгжүүлж байгаа “ЭМСХХ-3” төслийн удирдагч Ж.Алтантуяа зөвлөгөөнд оролцогчдод төслийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийж, Төв аймгийн АНЭ, бүх сумд, өрхийн эмнэлэг тус бүрт 54 төрлийн, нийт 640,9 сая төгрөгийн эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийг “ЭМСХХ-3” төслөөс гардуулж өглөө.
Мөн зөвлөгөөн дээр салбарын шагнал гардуулах ёслол болж, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар 20 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр 8 эмч, эмнэлгийн мэргэжилтэн шагнагдав. Зөвлөгөөний өмнө “Нийгмийн эрүүл мэнд, салбар хоорондын хамтын ажиллагаа, эрүүл мэндийг дэмжих”, “Ёс зүй ба бусдад урам хайрлах нь”, “Өөрчлөлтийн удирдлага”, “Стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй”, “Манлайлал багаар ажиллах” нь сэдвээр сургалт зохион байгуулж, оролцогчдод гэрчилгээ гардуулсан байна. Зөвлөгөөний үеэр бүх сумдын засаг дарга нар, сум багийн эмч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, нарийн мэргэжлийн 12 кабинетаар нийт 248 үзлэг, 7 төрлөөр 83 удаагийн шинжилгээ хийгдсэн байна.