Шуурхай удирдлагын албаны гишүүдэд ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлал сургалтын албаны 2015-2016 оны төгсөгч Б.Сарангарав "Үндэсний осол гэмтлийн тандалтын хүрээнд ГССҮТ-д 2015 оны 10-12 сард бүртгэгдсэн
осол гэмтлийн өвчлөл, нас баралт"-д хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа.
Судалгааны үр дүнгээр осол гэмтэлд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү өртдөг, уналт, зам тээврийн осол, хүчирхийлэл, амьгүй механик хүчинд өртөх,түлэгдэлт нь сүүлийн 3 жилд тэргүүлж байгааг, 0-4 насанд түлэгдэлт, 50-аас дээш насанд уналт, 25-29 насныхан хүчирхийлэлд өртөх нь өндөр байгааг тогтоосон байна.