Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн онцгой байдлын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа


    Женев хотноо чуулж байгаа Дэлхийн эрүүл мэндийн 69 дүгээр чуулганы А хорооны өчигдрийн хуралдаанаар "Бэлэн байдал, тандалт, хариу арга хэмжээ" хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн хэрэгжилт, Эбола вирүсийн халдварын дэгдэлт болон өргөн цар хүрээг хамарсан гамшиг, онцгой байдлын үед ДЭМБ-ын хариу арга хэмжээ авах чадавхи зэрэг асуудлуудыг бүтэн 12 цаг хэлэлцсэний эцэст түүхэн баримт бичиг батлав.

Уг асуудлаар 100 гаруй улс орон саналаа илэрхийлж хэлэлцсэний үр дүнд Эрүүл мэндийн онцгой байдлын (Health emergencies programme) хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү хөтөлбөр нь өвчний дэгдэлт, байгалийн гамшиг, хүний хүчин зүйлсээс улбаатай гамшиг, осол, дайн, мөргөлдөөний улмаас хүний эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөлд улс орнуудад онцгой байдлыг богино хугацаанд даван туулж, бэлэн байдлыг хангах чадавхийг бий болгоход иж бүрэн байдлаар дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

 Энэхүү хөтөлбөр нь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн  хүрээнд хэрэгжих бөгөөд  ДЭМБ мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана. Хөтөлбөрт эрүүл мэндийн асуудлаас гадна хүмүүнлэгийн болон гамшгийн удирдлагын асуудал мөн хамаарах юм.  ДЭМБ нь энэ чиглэлээр НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албатай цаашид ч үйл ажиллагаагаа уялдуулан ажиллана.  Хөтөлбөрт 2016-2027 оны санхүүгийн  жилд 494 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн нь ДЭМБ гамшиг, онцгой байдлын бие даасан тусдаа хөтөлбөргүй байх үеэс даруй 160 сая ам.доллараар илүү төсөв зарцуулах болж байгаа юм.

     Чуулганаас ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Маргарет Чанд дээрх шинэ хөтөлбөрийг  эхлүүлж, үйл ажиллагааны тайланг ирэх жилийн ээлжит чуулганд танилцуулахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл