Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Ассамблейн нэгдсэн чуулганд Элчин сайд В.Пүрэвдорж үг хэллээ


    Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж Женев хотноо хуралдаж буй Дэлхийн эрүүл мэндийн 69 дүгээр чуулганы"Эх дэлхийгээ өөрчлөх нь: 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт" сэдэвт нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт энэ сарын 25-ны өдөр оролцож үг хэлэв.

   Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж хэлсэн үгэндээМонгол Улсын Их Хурлаас энэ оны 2 дугаар сардМонгол Улсынурт хугацааныхөгжлийн бодлогыг тодорхойлсон“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг баталсан талаар танилцуулахын сацуу Засгийн газраас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бодлого, эрхзүйн орчны шинэчлэлийг хийх, салбаруудын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Дээрх хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан нь эдийн засаг, нийгмийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыгтэрээр онцлов.

    Монгол Улсын үндэсний хөгжлийн зорилтууд нь дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг өөрийн улсын нөхцөл байдалд уялдуулах замаар тодорхойлогдсон болохыг тэрээр тэмдэглээд,тогтвортой хөгжлийн зорилт дахь эрүүл мэндийн зорилтуудтай холбогдуулан Монгол Улс нярай болон бага насны хүүхдийн сэргийлж болох нас баралтыг таслан зогсоож, эхийн эндэгдэл, халдварт бус өвчнөөс улбаатай эрт нас баралтыг тууштай бууруулан, хүн амын дундаж наслалтыг өсгөх зорилтуудыг дэвшүүлснийгмөн танилцуулав.

   Түүнчлэн тэрээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь дан ганц санхүүжилтээс хамаарах асуудал биш хэдий ч хөгжиж буй улс орнуудын хувьд дотоодын санхүүжилтээс гадна олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгчухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж, дунд орлоготой хөгжиж буй улс орнуудад дэлхийн ядуу хүн амын дийлэнххувьд ногдож байгаатул тэдгээр орнуудын хөгжлийг цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудаас хүсч байгаагаа илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл