Эрүүл мэнд, спортын сайдын нэрэмжит спортын наадам энэ сарын 13-17 ны хооронд “Буянт-ухаа” спортын цогцолборт амжилттай зохион байгуулагдаж дууссав. Нийт 15 төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд Сагс, Волейбол, Боулинг, Ширээний теннис, Шатар гэсэн спортын 5 төрлөөр өрсөлдөж багийн оноогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг шилжин явах ЦОМ-ын эзэнээр улиран тодорч, нийт 5 алт, 2 хүрэл медаль авч, 2 спортын мастер, салбарын 4 шилдэг тамирчин болсны зэрэгцээ, шилдэг хөгжөөн дэмжигчтэй байгууллагаар шалгарав.
Эрэгтэй сагсны баг – Алтан медаль
Эрэгтэй волейболын баг- Алтан медаль
Эмэгтэй сагсны баг – Алтан медаль
Эмэгтэй волейболын баг- Алтан медаль
Боулингийн баг- Алтан медаль
Ширээний теннис /эмэгтэй баг/ - Хүрэл медаль
Шатар /эрэгтэй/- Хүрэл медаль /Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшинжаргал/
Шилдэг тамирчид:
· С.Оюунсүрэн - Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч
· Д.Жавхлантөгс Урологи- Андрологийн төвийн их эмч
· Б.Амгалан - Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн сувилагч
· О.Отгонцоож- Бөөрний төвийн Гемодиализын тасгийн сувилагч
“Спортын мастер” цол авсан багийн гишүүд:
· Э.Уламбаяр - Эрүү нүүрний мэс заслын клиникийн их эмч
· Д.Жавхлантөгс - Урологи-Андрологийн төвийн их эмч