Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙ ЭХЭЛЛЭЭ


   Дэлхийн эрүүл мэндийн 69 дүгээр ассамблей Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо эхэлж, чуулганд тус байгууллагын 194 гишүүн улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, ажиглагч статустай байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож байна.

    Уламжлал ёсоор чуулганы эхэнд чуулганы Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон А, Б хороодын даргыг сонгов. 69 дүгээр чуулганы Ерөнхийлөгчөөр Оман улсын Эрүүл мэндийн сайд Аль Саидыг сонгосон бол Чад, Гренада, Армени, Зүүн Тимор, Малайз улсын төлөөлөгчид дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. А хорооны даргаар Австралийн төлөөлөгч Др. Баулз, Б хорооны даргаар Тайланд улсын төлөлөгч Др. Праконгсайг сонгов.

    Энэ жилийн чуулганы нээлтэд БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны сайд хатагтай Ли Бин уригдаж үг хэлэв. Тэрбээр БНХАУ-ын төрөөс эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаар баримталж байгаа бодлого, зорилт, таван жилийн төлөвлөгөөний талаар танилцууллаа.Үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанд ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан тайлангаа тавив. Тэрбээр дэлхийн дахинд халдварт өвчлөлүүд шинээр болон сэргэн дэгдэж, олон улсын хэмжээний нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой асуудал болж байгаа талаар онцолж ярьлаа. Тухайлбал, Эбола болон Зика зэрэг мартагдсан байсан вирүсийн халдварууд сэргэж байгааг онцолж, улс орнууд Олон улсын эрүүл мэндийн журамд заасан бэлэн байдал, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхиа сайжруулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай байна гэлээ. Гэсэн хэдий ч дэлхийн улс орнууд халдварт өвчинтэй тэмцэхэд, ялангуяа вакцинаар сэргийлж болох халдварт өвчинтэй тэмцэхэд ихээхэн амжилт гаргасаныг зүй ёсоор үнэлэх хэрэгтэй хэмээн Др. Чан тэмдэглэв. Тухайлбал 2000 онд ХДХВ-ийн халдвартай хүмүүсээс ердөө 690,000 хүнийг ретровирүсийн эсрэг эмчилгээнд хамруулж байсан бол 2016 онд 715 сая хүнхамрагдаж байгаа хийгээд Африк тивд хумхаагаас үүдэлтэй нас баралтыг 60 хувиар бууруулсан зэрэг нь том амжилт юм хэмээн тэмдэглэлээ.

   Чуулганаар нийт 67 баримт бичгийг хэлэлцэхээр төлөвлөсөн нь түүхэн дэх хамгийн их ачаалалтай чуулган болж байгаа юм байна. Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсаас Женев дэх НҮБ болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч бөгөөд ШХУ-д суугаа Элчин сайд, төлөөлөгчдийн Дэд тэргүүн В.Пүрэвдорж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга Б.Янжмаа, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг нар оролцож байна.     Чуулган энэ сарын 23-28-ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл