Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч сонгон шалгаруулна


Эрүүл мэндийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай” 247 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, анагаах ухааны их, дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд шинжээчид нэр дэвшүүлнэ.
 
Тавигдах шаардлага
 
1. Мэргэжлээрээ 15-аас дээш жил тасралтгүй ажилласан;
 
2. Дээд боловсролтой, эрдмийн цол болон мэргэжлийн зэрэгтэй,
 
3. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай, дадлага туршлагатай, мэргэшсэн;
 
4.тасаг, нэгжийн эрхлэгчээс дээш албан тушаал эрхэлдэг, эрүүл мэндийн байгууллагын нэгж, хэсгийг удирдаж байсан туршлагатай;
 
5. ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй.
 
Дээрх шаардлагыг хангасан дараах мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн сонгон шалгаруулалтад оролцоно.
 
Үүнд:
 
• Их эмч: эх барих, эмэгтэйчүүд, мэс засал, нүд, чих хамар хоолой, сэтгэцийн эрүүл мэнд мэдрэл, мэдээгүйжүүлэг, нүүр ам судлал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, арьс, уламжлалт анагаах ухаан, сэргээн засалт, хоол судлаач, лаборатори, дүрс оношилгоо, тархвар судлаач;
 
• Эм зүйч: клиникийн эм зүйч;
 
• Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн инженер.
 
Бүрдүүлэх материал
 
1.Төрийн албан хаагчийн анкет;
 
2. Иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
 
3. Дээд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, эрдмийн цол болон мэргэжлийн зэргийг нотлох баримтыг наториатаар гэрчлүүлсэн хуулбар;
 
4. Ажиллаж буй байгууллага, мэргэжлийн зөвлөл, нийгэмлэгийн тодорхойлолт;
 
5. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг.
 
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй мэргэжилтний материалыг Эрүүл мэнд, спортын яамны 101 тоот өрөөнд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээж авна.
 
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 51-266178 дугаарын утсаар лавлана уу.
 
Эрүүл мэнд, спортын яам, Төрийн захиргааны удирдлагын газар

Холбоотой мэдээ, мэдээлэл