Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

А аминдэмийг хөхүүл эхчүүдэд уулгахыг шийдвэрлэв


   “Чинван импэкс” ХХК-аас 18.0 сая төгрөгийн үнэ бүхий  А аминдэмийг  нийгмийн хариуцлагынхаа  хүрээнд  буцалтгүй тусламж болгон  Эрүүл мэнд, спортын яаманд  хүлээлгэн өгсөн билээ.

    Хандивласан 12000 олон улсын нэгж тунтай, тус бүрдээ 50 ширхэгтэй, 5000 хайрцаг А аминдэмийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгсөн бөгөөд уг аминдэмийг  нийслэлийн амаржих газруудад хөхүүл эхчүүдэд 5 дугаар сардаа багтаан уулгах шийдвэр гаргасан юм.  

    Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаас уг компанид талархалаа илэрхийлж,албан бичиг хүргүүлсэн. Тус бичигт "Улс оронд улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа өнөө үед, мөн хөхүүл эмэгтэй, бага насны хүүхдэд чиглэсэн А аминдэмжүүлэлтийн аяныг дэмжин өндөр тунт А аминдэмийг тус яаманд хандивласныг хүлээн авч, гүн талархал илэрхийлье гэжээ.

    Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд  оруулсан  хувь нэмрийг өндрөөр үнэлж байна.

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл